
МҮОНР-гийн хамт олон “Нээлттэй хаалганы өдөр” энэ амралтын өдөр болох гэж байна.

МҮОНР-гийн хамт олон “Нээлттэй хаалганы өдөр” энэ амралтын өдөр болох гэж байна. Энэ өдөр сонсогч, олон нийтдээ өдөр тутмын үйл ажиллагаа, ОНРТ-ийн тухай хуулийн үзэл санаа, түүний хэрэгжилт, хөтөлбөрийн бодлого, орчин цагийн сэтгүүл зүйн чиг хандлагын тухай ойлголт өгөхөөс гадна МҮОНР-гийн үйл ажиллагааг сурталчилан таниулах аж. Энэ өдөр МҮОНР-гийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд хэлтэс, редакцийнхаа үйл ажиллагааг сурталчилахаас гадна сонсогчдын санал хүсэлт, үзэл бодлыг хуваалцаж холбогдох нэвтрүүлэг, хөтөлбөрөөр дамжуулан радио нэвтрүүлэг бэлтгэх юм.
Сэтгэгдэл (1)