Чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын
гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-ын дэд дарга
С.Баярцогт танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт танилцууллаа. У.Хүрэлсүх нь өнгөрсөн долоо хоногт эхнэрийн биеийн байдал муу гэх шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга хүргүүлсэн билээ. Үүний дагуу мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, гишүүнээс чөлөөлөхийг дэмжсэнээр чуулганы хуралдаанд оруулж ирж байгаа юм.
Тэрээр УИХ-д намын листээр сонгогдсон учраас намын түвшинд хэлэлцэнэ хэмээн намын дарга Ө.Энхтүвшин мэдэгдсэн ч намын хурлаар хуралдаад зөвшөөрсөн билээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)