УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр найман асуудлыг хэлэлцэнэ. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ-ын дэд дарга С.Баярцогт танилцуулав. У.Хүрэлсүхийн гишүүнээс чөлөөлөхийг гишүүд 58 хувиар дэмжсэнээр У.Хүрэлсүх гишүүнээс чөлөөлөгдлөө. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ар гэрийн гачигдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтэй байгаагаа УИХ-ын даргад уламжилсан юм. У.Хүрэлсүх УИХ-д намын листээр сонгогдсон тул түүний оронд намын жагсаалтаар Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангараг өргөх билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)