Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үдийн хоол, цайнаасаа хордох тохиолдол маш их гараад байгаа билээ. Тиймээс үүнд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр хяналт, шалгалт тавьж ажиллахаар болжээ. Тэрбээр хэлэхдээ “Одоо хүүхдүүд 400 төгрөгөөр үдийн цай ууж байгаа нь хоол хүнсээр дамжуулан өдөрт авах ёстой амин дэмээ авах боломжгүй байгаа.
Энэ мөнгө ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 600 төгрөг болж нэмэгдэнэ. Хэрвээ үдийн цай хөтөлбөрийн дунд явагдаад байгаа бизнесийг багасгах юм бол энэ мөнгөөр хүүхдүүд өдөрт авах калорийнхоо 75 хувийг зөвхөн "Үдийн цай"-гаараа авах боломж байна гэсэн судалгаа гарсан. Тэр судалгааны дагуу бид хүүхдэд хэрэгцээтэй, шим тэжээлтэй хүнсийг 600 төгрөгт хэрхэн авч болох вэ гэдэг хөтөлбөрийг боловсруулна.
Сургуулийн захирлуудад даатгаад, эсвэл зах зээлд нь хариуцлаад үлдээмээргүй байна. Цаашдаа хоолны хордлого гарсан тохиолдолд захирлыг ажлаас нь чөлөөлдөг систем рүү шилжинэ. Хувийн сургууль ч бай, улсын сургууль ч бай тухайн сургуулийг удирдаад хоол хангамжийг зохион байгуулж байгаа хүн нь ямар нэгэн байдлаар хүүхэд хордож гэмтэх тохиолдол гарах юм бол өөр хэн нэгний хариуцлага ярилгүйгээр шууд өөрөө ажлаа өгдөг систем рүү шилжих шаардлагатай болж” гэсэн юм.

Сэтгэгдэл (1)