
Наймдугаар ангидаа эгчтэйгээ хамт "Эстрадын хатан хаан" анхдугаар
уралдаанд Уитни Хьюстоны "I will always love you" дууг дуулж, тэргүүн
байр эзэлсэн дуучин Б.Мишээлийг энэ өдрөөс хойш Монголын Уитни Хьюстон
гэх болсон.

Наймдугаар ангидаа эгчтэйгээ хамт "Эстрадын хатан хаан" анхдугаар уралдаанд Уитни Хьюстоны "I will always love you" дууг дуулж, тэргүүн байр эзэлсэн дуучин Б.Мишээлийг энэ өдрөөс хойш Монголын Уитни Хьюстон гэх болсон. Тэгвэл тэрбээр уран бүтээлдээ эргэн орж, урлагийн тайзнаа гарахаар болсон тухай хэвлэлийн бага хурал хийж зарласан. Айл гэрийн эхнэр, гурван охины ээж болсон тэрбээр "Би хэвээрээ" шинэ цомог гаргасан. Энэхүү цомгийн нэрийг Ангирмаа өгч, цомгийн стилистээр Ука буюу Уламбаяр ажилласан байна."Би хэвээрээ" цомогт таван өөр хэв маягийн дуу багтсан байна. Ирээдүйд жазз дуу дуулж, цомог гаргах хүсэлтэй энэхүү дуучин маань хоёр дахь цомгоо гаргахаар
багаараа ажиллаж байгаа гэнэ. Дараагийн цомог нь 12 дуунаас бүрдэх ба хоолойны
бичлэгээ хийлгээд эхэлчихсэн байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (7)