зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэнтий аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар Ерөнхий сайд мэдээлэл сонсож, чиглэл өглөө

2012-11-08
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох албаныхантай уулзалт хийв.

hentii aimagt ajillaj bnaЕрөнхий сайд Хэнтий аймгийн удирдлага болон орон нутгийн холбогдох албаныхантай уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн, холбогдох агентлаг, нэгжийн удирдлагууд болон тус нутгаас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нар оролцсон юм. Аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй цаг үеийн ажлаа Засаг дарга Ч.Эрдэнэбаатар уулзалтын эхэнд тоймлон танилцуулав. Хэнтий аймгийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтвортой дээшилж байна. 2009 оноос эхлэн орон нутгийн төсвийн хувьд биеэ даан санхүүжиж, 2008-2011 онд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 111 хувь хүртэл давуулан биелүүлжээ. Энэ оны 9 сарын байдлаар орон нутгийн төсөвт 6,4 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Хэнтий аймагт 2009-2012 онд нийт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Дэд бүтэц, зам барилгын салбарт энд сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж, энэ хэрээр бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж эхэлжээ. Тухайлбал, Өндөрхаан хотыг тэлэх, шинэ суурьшлын бүс байгуулах далайцтай ажлыг санаачилж, “Шинэ Өндөрхаан” төсөл эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 720 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, багийн төв, өрхийн эмнэлэг зэргийг бүтээн босгох юм. Үүнээс өнөөдрийн байдлаар “Шинэ Өндөрхаан” төслийн ажлын эхлэл хатуу хучилттай замыг өнгөрсөн онд барьж дуусгаж, 180 айлын орон сууцны барилгыг барьж эхэлжээ.

  Зам, барилга бүтээн байгуулалтын салбарт голлох хөрөнгө оруулалт оруулж, үүнээс гадна боловсрол соёлын салбарт 23 тэрбум, эрүүл мэндийн салбарт 8,5 тэрбум төгрөг зарцуулж, хэд хэдэн том бүтээн байгуулалт хийснийг Засаг дарга онцоллоо. Замын томоохон ажлын тухайд, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 193 км замын барилгын ажлыг үргэлжлүүлж, аймгийн төвд асфальтбетон хучилттай 7,6км автозам барьж, гэрэлтүүлэг чимэглэлийн хамт бүрэн тохижуулжээ. Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд Өндөрхаан хотод 174 айлын орон сууц барьж байна. Эдгээрт “Тулга констракшн” ХХК-ийн барьж буй 72 айлын, ОССК-ийн захиалгатай 30 айлын, “Талын язгууртан” ХХК-ийн барьж байгаа 60 айлын, “Хангарьд” ХХК-ийн барьж буй 12 айлын орон сууцны барилга багтсан юм. Эдгээр барилгын ажил одоогоор 70-90%-ийн гүйцэтгэлтэй байна. Өндөрхаан хотод гэр хорооллын 50 айлыг цэвэр, бохир ус, дулааны төвлөрсөн шугамд холбох 580 метр инженерийн шугам тавьж байна. Эхний ээлжинд 10 айлыг төвлөрсөн шугамд холбон халаалт, цэвэр усны шугамыг ашиглалтад оруулжээ. Хэнтий аймагт жижиг, дунд үйлдвэрлэл сэргэснийг аймгийн удирдллагууд онцлон тэмдэглэж байв. Засгийн газраас сум бүрт хөгжлийн сан байгуулж, хүн амын тооноос нь хамааруулан 50-265 сая төгрөг хуваарилан өгч байгаа. Энэ хөрөнгөөр 2009-2011 онд аймгийн хэмжээнд нийт 1593 төсөлд 6161,9 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Хэнтий аймагт шинээр байгуулагдсан зарим үйлдвэрээс дурьдвал, хоногт 2 тн сүү боловсруулах хүчин чадалтай "Өндөрхаан сүү" ОНӨҮГ-ын сүүний үйлдвэр, хоногт 120 бод, 250-300 бог нядалж хагас боловсруулах хүчин чадалтай махны анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр зэргийг дурьдлаа. Мөн мах, түүхий эдийн төвлөрсөн цэг байгуулахаар түүхий эдийн 9 агуулах, 300 тонн мах хадгалах багтаамжтай хөлдөөгч зоорь 2-ыг ашиглалтад оруулжээ. 2009-2012 онд 11 цэцэрлэгийн барилга шинээр барьж, хүчин чадлыг 900 гаруй суудлаар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр тус аймагт одоо ерөнхий боловсролын 26 сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлийн 2 төв, 32 цэцэрлэг ажиллаж байна.

  Эрүүл мэндийн салбарт 2008-2012 онд 6 эмнэлэг шинээр баригдаж, 7 эмнэлэгт их засвар хийсэн байна. Одоо сумын эмнэлгүүдийн 71 хувь нь эмчийн байртай, 85 хувь нь эмнэлгийн зориулалттай байртай болж, багаж төхөөрөмжийн хангалт 87 хувьд хүрчээ. Хөдөө ахуйн салбарт энэ аймагт сүүлийн жилүүдэд чамлахааргүй ахиц дэвшил гаргасан байна. 2012-2013 оны өвөл 18 сумын 88 багт 7185 өрхийн 2,3 сая толгой мал өвөлжиж байна. Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр хэд хэдэн суманд тэжээлийн цех, бага оврын үйлдвэр байгуулжээ. Үүнээс гадна 2009-2012 онд шинээр улсын төсвөөр инженерийн хийцтэй 83 худаг, малчид иргэдийн оролцоотойгоор 127 энгийн худаг гаргаснаар нийт 550 орчим мянган га бэлчээр нэмж усжуулаад байна. Жил бүр тариалалтын хэмжээг нэмэгдүүлэн арвин ургац авах зорилт тавьж ажилласнаар энэ онд тариалалтын хэмжээ өмнөх оноос 37%-иар нэмэгджээ. Шинэчлэлийн Засгийн газраас зөвхөн төрийн захиргааны төв байгууллагууд төдийгүй аймаг, орон нутагт ч ил тод, нээлттэй, тунгалаг ажиллахыг даалгаж байгаа. Хэнтий аймгийн хувьд аймгийн ЗДТГ-ын байрандаа өргөтгөл хийж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос хүргэдэг болжээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32 төрийн байгууллагыг шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож, ингэснээр үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлжээ. Түүнчлэн, төрийн болон төсөвт байгууллагуудын ажлыг өнгөрсөн 10 дугаар сарын 1-нээс 08.00-17.00 цагт ажиллуулж эхэлжээ. Өөр нэг чухал шийдвэрийг Хэнтий аймгийн удирдлагууд гарган хэрэгжүүлж байгаагаа Ерөнхий сайдад дуулгав. Аймгийн ИТХ-ийн шийдвэрээр 2012 оноос аймгийн нутаг дэвсгэрт хайгуулийн лиценз олгохгүй болсон байна. Аймгийн удирдлагаас танилцуулсан дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Ерөнхий сайд зарим чухал асуудлаар чиглэл өгч, Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод туссан асуудлуудыг тайлбарласан юм. Аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, бусад цаг үеийн ажлаа ийнхүү танилцуулсны дараа тулгамдсан хэд хэдэн асуудлыг Ерөнхий сайдад дуулгав. Хэнтий аймгийн төвийн 22 мянган оршин суугчийн 9,7 хувь нь л орон сууцанд амьдардаг нь эндэхийн гол шийдвэрлэх асуудал болдог гэнэ. Мөн иргэдийн түлээ нүүрсний асуудал хүндрэлтэй байдаг тул ойрын хугацаанд зарим арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал, аймгийн нутаг дэвсгэр дээрээс түлээний зориулалтаар мод бэлтгэн гадагш гаргахыг хоригложээ. Тулгамдсан эдгээр асуудалд үндэслэн орон нутгийн удирдлагын зүгээс Засгийн газрын тэргүүнд гурван чухал саналыг онцлон дэвшүүлэн тавьж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нэгдүгээрт, зураг төслийг нь хийж, замын ажлаа эхэлчихээд буй “Шинэ Өндөрхаан” төслийн дэд бүтэц байгуулахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгвөл энэ бүс нутагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, иргэдийн амьдралын нөхцөл эрс дээшлэхийг Ерөнхий сайдад уламжлав. Хоёрдугаарт, “Их эзэн богд Чингис хаан”-ы аялал жуулчлалын цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэхийг чухалчлан дуулгав. Чингис хаанаар овоглодог энэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой учир энэ салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж эрх баригчдад удаа дараа уламжилсан байна. Энэ дагуу Засгийн газрын тогтоол 6 удаа, Ерөнхийлөгчийн зарлиг 3 удаа гарсан ч одоог хүртэл дорвитой хөрөнгө гаргаж байгаагүй аж. Иймд энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжиллаа. Гуравдугаарт, Өндөрхаан-Дадал чиглэлийн хатуу хучилттай автозамын хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг орон нутгийн удирдлага мөн Ерөнхий сайдад дэвшүүлэн тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    6 цаг 24 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    6 цаг 28 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    6 цаг 53 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    7 цаг 5 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Өчигдөр 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    Уржигдар 17 цаг 52 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    Уржигдар 17 цаг 01 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Уржигдар 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Уржигдар 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Уржигдар 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Уржигдар 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Уржигдар 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Уржигдар 12 цаг 24 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК