
Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг 2012 оны Улсын их хурлын сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш сурталчилгаа явуулсан, сонгуулийн хуулиар хориглосон бэлэн мөнгөний амлалтыг өгсөн, түүндээ төрийн албан хаагчдыг татан оролцуулсан хэмээн АН-аас нэр дэвшигчид гомдол гаргасан юм.
Хэрвээ шүүхээр МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн нарыг гэм буруутайг тогтоовол нэрсийн жагсаалтаас хасах, гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгож санал хураалтын дүнг хуульд нийцүүлэн дахин гаргах шийдвэр гарах юм.
Б.Золбоо
Сэтгэгдэл (7)