

55 настай Марк Бэссил Иосиф өнгөрсөн есдүгээр сард “Исламын шашинтнууд буруугүй” хэмээн кино бүтээсэн нь асар их эрэсгүүцэлтэй тулгарсан юм. Учир нь тэрээр кинондоо исламын шашныг үндэслэгч Мухаммедыг доромжилж, энэ шашинтнуудыг түүнийг даган дуурайгч мэтээр дүрсэлсэн байсан юм.
Киноноос үүдэлтэй үймээн исламын шашинт орнуудад үүсч, дэлхийн олон арван хотод энэ киног бүтээгчдийг цаазлахыг шаардаж, Пакистаны сайд түүний толгойг нь олж ирсэн хүнийг 100 мянган доллараар шагнахаа мэдэгдэж байсан.
Энэхүү эсэргүүцлээс айж нуугдсан Марк Бэссил Иосифыг өнгөрсөн есдүгээр сард баривчилсан.
“Исламын шашинтнууд буруугүй” киноны трэйлер “YouTube” сайтад тавигдахад Бэссил, Накоула Бэссил Накоула, Иосиф гэсэн гурван нэрийг таггласан байсан юм. Тэрээр 2002 онд нэрээ хууль бусаар сольсон нь шалгалтын явцад тогтоогджээ. Охины нэр учраас Накоула хэмээн сольсон байжээ.
Марк Бэссил Иосифыг шоронгоос гарсан ч зөвшөөрөлгүйгээр компьютер, интернэт ашиглах эрхийг нь таван жилийн хугацаагаар хориглосон байна.
Д.Идэр
