
УИХ-ын чуулганаар Монгол улсын 2013 оны улсын төсвийн тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх жилийн төсвийг Сангийн сайд Ч.Улаан тодорхойлохдоо “Өнгөрсөн жилүүдэд төсөв мөчлөгө дагасан шинжтэй байсан бол энэ оных
мөчлөгийг сөрсөн төсөв болж байна. Зардлын өсөлтийг хязгаарлах, инфляцийг барих гэсэн эдийн
засгийн элементүүдийг өөртөө агуулсан. Зардлын өсөлтийг хязгаарлах, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн шинэ бодлого
гаргаагүй. Өмнөх жилүүдэд гарсан шийдвэртэй уялдаатай цалин, бүтээмжийн өсөлтийн хувьд эерэг тоо гарна" гэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Их цамаан төсөв болж байна. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд 4,6 тэрбум байсан бол ирэх жил 17,9 тэрбум төгрөг гаргах нь. Одоо яая гэхэв, харамсч байна" гэв.
Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Энэ бол эдийн засгаа тогтвортой авч гаръя гэсэн төсөв. Хэрэглээг
бууруулахгүй, эдийн засаг, бизнес эхлэгчдээ дэмжиснээр хямралаас авч
гарахөд чиглэгдсэн" гэж тодорхойлсон юм.
Одоо уг хуулийн төслийн дөрөвүгээр хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд зүйл, заалт бүрээр нь уншиж санал хураалтаар баталж байна.