Нийслэлийн цэргийн штабаас цэргийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цэргийн бүртгэлийн өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 4-ны өдрөөс нэгдүгээр сарын 19-ны өдөр хүртэл зохион байгуулна. 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн бүртгэлд хамрагдана. Хорооны ажлын албаны байран дээр ажлын өдрүүдэд 8:00-18:00 хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд цэргийн бүртгэлийн үйл ажиллагааг явуулна. Бүртгэл уламжлалт хэлбэрээр явагдана. Мөн хоёр жилийн өмнөөс цахимаар бүртгэлийг явуулж эхэлсэн" гэв.
Д.Батчулуун