Хууль
бус төлөвлөгөө боловсруулан ажилласан Бразил улсын экс ерөнхийлөгч Луйс
Инасио Лула Да Силвад тус улсын дээд шүүхээс 10 жил 10 сарын ял оноосон
талаар “CNN” мэдээллээ.
Хууль бус төлөвлөгөө боловсруулан ажилласан Бразил улсын экс ерөнхийлөгч Луйс Инасио Лула Да Силвад тус улсын дээд шүүхээс 10 жил 10 сарын ял оноосон талаар “CNN” мэдээллээ.
Тэрбээр өөрийн зөвлөх асан Жосе Диркуйтэй хамтран хууль бус төлөвлөгөө боловсруулан улс төрд ашиглаж байсан нь илэрхий болсон юм. 2003-2005 онуудад экс ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан Жосе Диркуйд 330 мянган ам.долларын өр барагдуулах шийтгэл оногдуулжээ.
Зөвлөх Диркуй өөрийн блогтоо “шударга бус шийтгэл” хэмээн нийтэлсэн байна. Тэрбээр өөрийгөө Бразил улс ардчилан тогтолцоотой болоход хийсэн зүйл ихтэй хүн хэмээгээд ийм шийтгэл өгсөнд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна.
Экс ерөнхийлөгчийн хувьд өмнө нь олон хэрэгт холбогдож байгаагүй, нэр төрөө ихэд эрхэмлэдэг нэгэн байсан.
Харин дээд шүүхээс тэднийг нэр төрөө ашиглан авилгалын сүлжээг бий болгосон хэмээн үзэж байгаа юм. Хуулийн байгууллага засгийн газрын хэд хэдэн гишүүнийг шалгахаар зэхээд байгаа юм.