зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмнэлгийн байр булаасан Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөөр болов

2012-11-14
0
ЖИРГЭХ
toriintusgai-bigТөрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгох шийдвэр гаргасан  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шүүхэд өгөхөөр боллоо. Тэрбээр тус эмнэлгийн өргөтгөлийг хууль, шүүхийнхний оффисын байр болгож, салбарынхнаа нэг дор төвлөрүүлнэ хэмээн ярьж эхэлснээс хойш эмнэлгийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч тусыг эс олсон юм. Сайд  өөрийн гаргасан шийдвэрээ зүтгүүлсээр Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар батлуулсан билээ. Эл шийдвэрийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилчид болон тэдний өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс гадна Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөө мэдэгдэв. Ингэхдээ Хууль зүйн сайдыг эрхээ хэтрүүлэн, бусдын барилга булаах гэсэн, Ерөнхий сайдыг хууль бус 122 дугаар тогтоолыг гаргасан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмарыг эмнэлгийнх нь тоног төхөөрөмж цацраг идэвхт бодистой хэмээн  худлаа гүтгэсэн гэсэн үндэслэлүүдээр шүүхэд хандахаар болсон аж.  Эдгээр хүмүүсийн нийлж, гаргасан Засгийн газрын 122 дугаар тогтоол хэрэгжсэнээр олон хууль зөрчигдөх, их хэмжээний үргүй зардал гарч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдөхөөр байгаа гэдгийг хэвлэийн хурал хийсэн эмч нар хэлж байв.  Түүнчлэн цөөн хэдэн хүний санаачлагаар 130 гаруй мянган хүнд үйлчлэх эмнэлгийн байрыг 130 хүний оффисын байр болгох гэж байгаад ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлж, цаашид эмнэлгийн байраа буцааж авахын тулд  тэмцлийн бүхий л арга хэмжээг авна гэдгээ илэрхийлэв.   

Эмнэлгийн ажилчид эрх мэдэлтний эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ

Жилд дунджаар  120 мянган иргэн үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны 130 ажилтны албан тасалгаа болгохыг эсэргүүцэн "Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё" хөдөлгөөнөөс сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, "Монголын сувилахуйн амьдрал төв" ТББ-ын тэргүүн Т.Сүрэнхай, Эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга Г.Бямбасүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх Я.Төмөрбаатар нар болон эмнэлгийн Үйлдвэрчний хорооныхон, эмнэлгийн эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. Тэд эрх мэдэлтнүүдийг энэ сарын 3-ны өдөр гаргасан 122 тоот тогтоолоо хүчингүй болгохыг шаардав. Хэрэв эмч нарын шаардлагын хариуг өгөхгүй, үл тоосон хэвээр байвал өлсгөлөн зарлана гэдгээ эмнэлгийн Үйлдвэрчний хорооны гишүүд мэдэгдэв. Түүнчлэн Хууль зүйн сайдын хуудуутай үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн барилгаа эргүүлэн автлаа тэмцлээ үргэлжлүүлнэ ч хэллээ. Харин Ж.Мөнхбат "Эрх мэдлээрээ далайлган эмнэлгийн барилгыг дээрэмдсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хариуцлага тооцох хэрэгтэй. Эмнэлгийн барилгыг булааж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг уландаа гишгэж буйтай адил.

Эрүүл мэндийн салбарт ийм хууль бус зүйл болж байхад Эрүүл мэндийн сайд ус балгасан мэт чимээгүй байж, бидэнд хамаагүй гэсэн утгатай мэдэгдлийг эмнэлгийнхэнд илгээн тохуурхаж байна" гэв.  Ингээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг албан тасалгаа болгох асуудлаар иргэд болон эмнэлгийн ажилчдын сэтгэгдлийг сонслоо.

Хэрэв сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана
Л.Цэрэнханд /Мэдрэлийн тасгийн ахлах сувилагч/:
-Х.Тэмүүжин сайд өнгөрсөн сарын 6-ны өдөр аман шийдвэр гаргасан.   Бид хууль бус шийдвэрийн эсрэг  чадах бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн. Гэтэл энэ сарын 3-ны өдөр эмнэлгийг албан тасалгаа болгох албан шийдвэр гаргалаа. Тиймээс өнгөрсөн бямба гаригт эмнэлгийн Ахмадын зөвлөл, Үйлдвэрчний хороотой хамтран жагсаал зохион байгуулсан. Хэрэв  сайд, дарга нар бидний дуу хоолойг сонсохгүй бол өлсгөлөн зарлана. Манай эмч нар мөөгөнцөрт баригдсан, шавар шохой нь халцарсан орчинд олон жил ажилласан. Иргэд ч ийм л нөхцөлд эмчлүүлж байсан. Одоо л нэг эмнэлэг шиг эмнэлэгтэй боллоо гэтэл эрх мэдэлтнүүд булаачихлаа. Өргөтгөлийн байр зөвхөн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Гэтэл албан тасалгаа болгоно гэж улайраад байгаад гайхаж байна.

А зэрэглэлийн бүсэд хуулийн байгууллага байрлах нь тохиромжтой хэрэг үү
Ж.Тайванбат /сувилагч/:
-Хууль зүйн яамныхан барилгыг булаах шийдвэр гаргасан нь эмнэлгийн ажлыг бүтэн сар хойш чангаалаа. Өмнөх Засгийн газар манай эмнэлгийн өргөтгөлийг барихад 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар өмнөх шийдвэрийг үл тоож, төсвийн хөрөнгийн зориулалтыг өөрчилж байна. Манай эмнэлгийг нүүлгэснээр 50 сая төгрөг хэмнэнэ хэмээн албан тушаалтнууд ярьж байна. Гэтэл эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Тиймээс хөрөнгө мөнгө ярьж, иргэдийн тархийг угаахаа зогсоох хэрэгтэй. Хууль зүйн яамныхан хотын А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байх нь тохиромжгүй гэсэн. Энэ үндэслэл үнэхээр хачирхалтай. Тэдний яриад байгаа А зэрэглэлийн бүсэд өчнөөн хувийн эмнэлэг байна. Хэрэв хотын төвд эмнэлэг байх нь  зүйд нийцэхгүй юм бол хууль сахиулах байгууллага байх нь хэр тохиромжтой юм бол. Энэ мэтчилэн олон асуулт ар араасаа хөвөрч байна.

Хууль зүйн яам байртай байж бусдын байранд шунаж  байгааг ойлгохгүй юм
Я.Баярсайхан /хувиараа бизнес эрхлэгч/:
-Эмнэлгийг Хууль зүйн яамны байр болгоно гэж байгааг эсэргүүцэж байна. Хууль зүйн яамныхан сайхан байртай байж яагаад эмнэлгийн барилга уруу дайраад байгааг ойлгохгүй байна. Иргэдэд хуулийн байгууллагаас илүү эмнэлэг хэрэгтэй. Тиймээс нэг ч гэсэн эмнэлэг баригдвал ард иргэдэд ээлтэй шүү дээ. Би өмнө энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч явдаг цагдаа, цэргийнхэн биеэ эмчлүүлдэг юм билээ.

Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна
Г.Цоггэрэл /ТҮК-ийн ажилтан/:
-Эрүүл биед саруул ухаан оршино. Тиймээс хүн бүр юун түрүүнд эрүүл мэнддээ анхаарах ёстой. Тиймээс эмнэлэг зайлшгүй хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүй өвчтөнөө шалан дээр хэвтүүлж байна. Зарим иргэн эмнэлэгт биеэ үзүүлж чадахгүй хөөгдөж байна. Манай эхнэр өнгөрсөн жил төрсөн. Нэг хоноод маргааш нь  эмнэлгийн ороо чөлөөлж өгөхийг шаардсан.  Шинэ төрсөн эх эмнэлэгт гурав ч хонож чадахгүй байна. Хүнд сурталгүй, тохитой эмнэлэгтэй болоосой.

Төрийн түшээд асуудалд анхаарал хандуулаасай
Н.Цэцэгмаа:
-Гадаадаас оруулж ирсэн үнэтэй тоног  төхөөрөмжөө суурилуулсан гэж хэвлэл мэдээллээр гарч байсан.  Иргэдийн олонхи нь эмнэлгийн барилгыг зориулалтаар нь үлдээхийг дэмжиж байх шиг санагдсан. Эмнэлгийнхний тэмцлийг дэмжиж байгаа. Тэд эрх мэдэл, албан тушаалын хойноос хөөцөлдөөгүй. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахыг хүсч байгаа юм билээ. Төрийн түшээд энэ асуудалд анхаараасай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • (183.81.169.21)
    Энэ эмнэлгийн дарга нар суудалгүй болчих гээд сандраад байгаа юмаа даа.
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • (202.131.233.59)
    Ард түмэнд ТУСГАЙ ЭМНЭЛЭГ хэрэггүй, харин АЛБАН ТУШААЛ, АЛДАР ХҮНД нөлөөлдөггүй, бүгдэд ХҮРЭЛЦЭЭТЭЙ, ТЭГШ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэгүүд хэрэгтэй байна. Та нарын авч үлдэх гээд байгаа эмнэлэг бол төрийн албан хаагч, ард иргэн гэсэн нийгмийн хоёр давхрагад, адилхан махан биетэй, ижилхэн өвчин зовлонтой хүмүүсийг хуваан ялгавралах замаар хүний эрх зөрчиж байна. Тусгай эмнэлэгээр үйлчлүүлэгчидэд дүүргийн эмнэлэг нурж унах байсан ч хамаагүй болчих вий!!!
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • (202.9.47.134)
    ТЭМҮҮЖИНГ ШҮҮХЭД ӨГ ЯАГААД ХҮНИЙ ЮМЫГ БУЛААЖ БАЙДАГ ЮМ БЭ ЭРХ МЭДЛЭЭРЭ ДАЛАЙЛГАСАН ЮМНУУДЫГ ШҮҮХЭД ӨГ
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
    • КККК. Хэний эмнэлэг юм бэ?.
      2012 оны 11 сарын 14
  • зочин (93.219.142.94)
    Эмэнлгийн дарга, хэдэн эмч нар өвчтөнийэм тарианы мөнгөнөөс хулгайгаар идэж хагарталаа баяжижи сурсан одоро энэ нь хаагдах гээд байгаа болхоор өдөр бүр шинэ жүжиг зохиож сүүлдээ бүр өвчнөтнүүдийг ашиглаж элдэв яриа яриулаж байна. улс орныхоо хөгжилийн төлөө биш зөвхөн өөрсдийхөө баяжих хүсэл мөрөөдлийн төлөө ингэж байгааг хүмүүсийн үгээр улс орноы эрх ашиг хохирох ёсгүй. энэ үйтээн өдөөгөөд байгаа эмнлэгийн дарга эмч нарыг АТГ шалгах хэрэгтэй. маш их мөнгө хулгайгаар идэж олон өвчтөнийг хохироосон байгаашүү.
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • irgen (122.201.18.178)
    Temuujin saidyg ard tumen demjij baina shuu? hiij baigaa ajlaasaa nyatsaj bolohgui shuu?
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
    19 мин
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
    37 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
    47 мин
  • Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь гангийн их эрсдэлтэй байна
    1 цаг 28 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    1 цаг 30 мин
  • “ИЛГЭЭЛТ-2100” Хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо
    1 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    2 цаг 4 мин
  • Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна
    2 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ
    2 цаг 6 мин
  • Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэжээ
    2 цаг 21 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 27 мин
  • ӨНӨӨДӨР: УДБЭТ-ын тоглолтын 63 дахь улирлын нээлтийн талаар мэдээлнэ
    2 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бага зэргийн бороо орно
    2 цаг 34 мин
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
    17 цаг 47 мин
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    17 цаг 52 мин
  • Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
    18 цаг 40 мин
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
    18 цаг 45 мин
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    19 цаг 27 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    19 цаг 43 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    20 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК