зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд 50 тэрбумынхаа учрыг олж өгөх хэрэгтэй байна

2012-11-14
0
ЖИРГЭХ
imagesТөсвийн анхны хэлэлцүүлэг болж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө багцад шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан хэмээн 50 тэрбум төгрөг оруулж ирсэн нь төсөв батлагдан батлагдтал хэл ам дагуулж, өнөөдрийг хүртэл ямар зүйлд зориулах нь тодорхойгүйгээр 2013 оны төсөвт хүчээр оруулж чадлаа. Энэхүү эсэргүүцэлтэй тулгарч байх үедээ Н.Алтанхуяг сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийв. Тэгэхдээ,  “УИХ ер нь л төсвийн эрэг, шурга, боолт руу ороод байх шаардлагагүй” хэмээн түүнийгээ тойруулж булзааруулсан. Тэгээд бүхэлд нь томоор нь баталчихаач, шинэтгэлийн 50 тэрбум төгрөгийг тэр чигт нь батлаад өгөөч гэж ярьж байсан нь цахим хуудаснаа үлджээ. Ерөнхий сайдад ийм их хэмжээний мөнгөний хэрэг ямар учраас гарав гэдэг нь оньсого хэвээр үлдэж байгаа юм.
         Монгол Улсын төсөв гэдэг өөрөө хууль. Тэр хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ягштал мөрдөх учиртай. Тэгж мөрдөх үйл ажиллагааг нь хариуцах байгууллага бол гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын тэргүүн өөрөө байдаг гэдгийг эрхэм Ерөнхий сайд ор тас мартаж байсныг уншигч та санаж байгаа байх. Нэгдүгээрт, хууль хэрэгжүүлэх, мөрдөх сахих шаардлагтай, нөгөө талаар төсөв гэдэг хэн нэгэн Дулмаа, Батын мөнгө биш. Нийт ард түмнээс татвараар аваад зарцуулж байгаа мөнгө. Өөрөөр хэлбэл иргэн бидний мөнгө. Тийм учраас энэ мөнгө хаашаа орж байгааг ард түмэн маш хатуу хяналт тавьдаг төдийгүй, гүйцэтгэх засаглал үүнийг нь ард олонд нээлттэй байлгах учиртай. Гэтэл ард түмэнд нээлттэй байх нь бүү хэл улстөрчид ч ойлгохгүй битүү хатуу 50 тэрбум төгрөг “шинэчлэл хийнэ” хэмээн нэхээд байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хардах бүрэн боломжтой юм. 50 тэрбум төгрөг нь ямар ч задаргаагүй оруулж ирсэн нь хэний гайхшрлыг төрүүлээд зогсохгүй хардалтыг лавшруулахад хүргэсэн хэрэг. Энэ тухай АН-ын нөлөө бүхий гишүүн Р.Амаржаргал “Н.Алтанхуяг сайд зориулалтын бусаар төсөв зарцуулж байна, улс төрийн намын төлөө мөнгө зараад байна. Хэсэг бүлэг хүний эрх ашигт зарцуулаад байна гэдэг шүүмжлэл яваад байдаг шүү дээ. Тэрийг хянадаг гол механизм юу гэхээр төсвийг батлахдаа ёстой эрэг, шургаар нь хэлэлцэж батлахыг хэлдэг юм” хэмээсэн.

      Улсын төсвөөр дамжуулж хяналт тавина гэдэг бол маш хүчирхэг хэрэгсэл гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Хяналт тавихын тулд жирийн иргэн аль ч байгууллага дээр очоод төсвийн задаргааг нь үзэж байх учиртай. Бид ийм л тогтолцоо руу явах ёстой юм. Гэтэл үүнээс бүр холдуулж, татгалзаж, 50 тэрбум төгрөг тавиад өгчих л дөө. Бүхэлд нь батлаад өг гэж дайрч байгаа Ерөнхий сайдыг юу гэж үзэх вэ. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд нь төсвөө хамгаалахгүй, ил тод байх шаардлагагүй гэж үзэж байгаа нь монголын түүхэнд анхы тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд болон улстөрчид санал нэгтэй дуугарсан. Тийм ч учраас Ерөнхийлөгч нь дэгийн тухай хууль санаачилж өгөөд байхад нь хэргээр хэлэлцэхгүй байсаар төсөв батлуулаа. Өөрөөр хэлбэл Ардын намын бүлгийг байгуулахгүй байсаар төсвөө эцсийн байдлаар явуулчихлаа. Бүр тодруулж хэлбэл, Ерөнхий сайд учир битүүлэг 50 тэрбум төгрөгөө сөрөг хүчний эсэргүүцэлгүйгээр батлуулж чадлаа. Энэ нь цаагуураа төсөв дээр сөрөг хүчний хяналт оруулахгүй гэсэн хүчирхийлэл шүү дээ.  Айсуй сураг нь дуулдах болсон дэлхийн эдийн засгийн хямрал хэр удаан өрнөх юм, хамрах хүрээ нь ямар байх юм, Монгол чухам ямар сувгаар орж ирж, ямар салбарыг цохих юм гэдгийг тооцож, түүнд тулгуурлаж хийсэн юм огт байхгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байхад Ерөнхий сайд нь ийнхүү эргүү хурга шиг аашилж байгааг юу гэж ойлгох вэ.
        Өнгөрөгч сонгуулиар улайрсан шигээ бүх зүйл улайрч хандах болсон олонхийн бүлгийг толгойлогч ийнхүү 50 тэрбум төгрөг ямар ч задаргаагүй, юунд зарцуулах нь тодорхойгүй бидний халааснаас авчихлаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр бол АН-ын нөлөө бүхий фракциудад хувааж олгох мөнгө гэсэн яриа ч чих дэлсэв. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг гартаа авсан МоАХ фракцид 10 тэрбум, өөрийнхөө тэргүүлдэг “Алтангадас”-т 10 тэрбум, УИХ-ын дарга З.Энхболдын толгойлдог Ардчилсан хүчний фракцид 10, Эдийн засгийн хөгжлийн яамыг гартаа хийсэн Н.Батбаяр тэргүүтэй МҮДН-ынханд 10 тэрбум гэхээр 50 тэрбум төгрөг ч шингэх л байх даа. Харин эх сурвалжийн тайлбарлаж хэлснээр Н.Алтанхуягийн “шинэтгэл хийнэ гэх 50 тэрбум төгрөг яамдыг хувааж авсан фракцуудын гарт шинэчлэл бүтээн байгуулалт хийх нэрээр очно. Гэхдээ энэ мөнгө АН ирэх дөрвөн жилд намынхаа санхүүг бэхжүүлэх, хоосон хоцорсон нэгнээ тэжээхэд зориулагдана” хэмээсэн юм. Чухам үнэн худал эсэхийг бүү мэд. Юутай ч зураг төсөл нь хийгдээгүй байшин барилгын хөрөнгө мөнгө төсөвт оруулж ирсэн нь цөөнгүй бий. Энэ мэтчилэн төсвөөс буюу татвар төлөгч бидний мөнгө улстөрийн хүчний бааз суурийг бэхжүүлэх, тэдний халаасыг зузаалахад зориулагдаж байгаа юм биш биз гэх хардлага хэнд ч төрнө.    
          Төсвийг нарийн авч үзэх юм бол улсын төсвийн орлого талыг бүрдүүлж байгаа зүйлс дээр эргэлзээтэй тоонууд их бий. Тухайлбал, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 400 гаруй тэрбум төгрөгийг Оюутолгойгоос авна гэсэн. Тэр бол зүгээр өөрсдийнхөө хүслийг бичиж байгаа хэлбэр. Авна гэсэн үг огт биш. Авахын тулд нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээрт орж, тохиролцох ёстой. Тэр нь албажиж байж энэ хэмжээний мөнгө орж ирнэ шүү дээ. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэсэг гишүүд эсэргүүцээд энэ ажилд нь цэг хатгасан байгаа. Ямар ч албан ёсны гэрээ хэлэлцээр одоогийн байдлаар байхгүй байгаа юм. Нөгөө талд хөрөнгө оруулалт огт байхгүй төсөв болсон. 2012 онд хийхээр байсан хөрөнгө оруулалтыг 2013 он руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжил нэг жилээр хойшилсон. 2012 онд хийх байсан юмнууд бүгд 2013 он руу шилжсэн нь өмнө нь эрх барьж байсан намынхаа хийсэн бүтээсэн, санаачилсныг дарах гэсэн арчаагүй арга юм. Тэгэхээр ард түмэн Ерөнхий сайдаасаа нэг зүйлийг хүсч байгаа. Та тэр 50 тэрбумынхаа учрыг олоод тайлбарлаад өгөөч гэж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
    22 мин
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
    40 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
    49 мин
  • Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь гангийн их эрсдэлтэй байна
    1 цаг 31 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    1 цаг 33 мин
  • “ИЛГЭЭЛТ-2100” Хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо
    1 цаг 52 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    2 цаг 6 мин
  • Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна
    2 цаг 7 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ
    2 цаг 9 мин
  • Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэжээ
    2 цаг 23 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: УДБЭТ-ын тоглолтын 63 дахь улирлын нээлтийн талаар мэдээлнэ
    2 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бага зэргийн бороо орно
    2 цаг 37 мин
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
    17 цаг 50 мин
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    17 цаг 55 мин
  • Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
    18 цаг 42 мин
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
    18 цаг 48 мин
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    19 цаг 30 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    19 цаг 46 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    20 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК