зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ жолооч шиг будилж яваа шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцох цаг ирлээ

2012-11-14
0
ЖИРГЭХ
527-1352774046Top-Эрх баригчдад “тоормоз” гишгэх боломж олгоцгооё, сонгогчид оо-
Дүрэм, замаа мэдэхгүй шинэ жолооч дүрмээ ойлгож, замаа мэдэрч зүгширтлээ нэг хэсэгтээ л төөрч будилдаг. Жолооч хэдий шинэхэн ч дүрмээс гадуур зорчихгүйг хичээдэг. Үгүй ядахад л замын цагдаагаас эмээх сэтгэл түүнд бий. Гэтэл шинэ Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын хэлж буй үг, хийж буй ажлыг ажиглахаар шинэ жолоочоос ч дор үйлдэл гаргах нь энүүхэнд аж. Хуулийн дээсийг гаталж болохгүй гэсэн түмэн анхааруулга, сануулга энэ Засгийн газрын өмнүүр хөндөлсөж байвч эрх баригчид нэг бол дээгүүр нь харайгаад гарчихаж байна. Эсвэл хууль дүрмийг юман чинээ тоолгүй шууд гишгэж туучиж байна. Бүр болохгүй бол өөрсдийнхөө эрх ашигт тохируулаад хууль зохиочихож байна. Эрх баригчдад ард түмнээсээ эмээх бүү хэл ичих булчирхай ч алга. Шинэчлэлийн гэсэн гоё тодотгол бүхий малгай өмссөн Засгийн газрын алхам тутамдаа хэрэгжүүлж үйл ажиллагааг харахаар хаашаа явах нь тодорхойгүй ямар ч жолоодлогогүй завинд сууж яваа юм шиг сэтгэгдэл төрөх юм. Харин эрх баригчид өөрсдөө усан онгоцонд тухалчихаад далайд чиглэлээ олохгүй хөвж яваа завинд л ард түмнээ чихдэн суулгахыг хүсээд байгаа бололтой. Ард түмний сануулга, бухимдал энэ тэр эрх баригчдад огтхон ч падлийгүй юм байна.

Н.Бүрэн

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн ярилцлагадаа “Ардчилсан нам өөрсдөөсөө бусдыг тэвчиж чаддаггүй зүүний нялхсын өвчинд нэрвэгдээд түүнээсээ салж чадахгүй явна” гэж хэлсэн нь тун оносон зүйрлэл болж. Лав л тэдэнд энэ эмгэгээсээ салж хагацтал дөрвөн жил байтугай цаг хугацаа шаардагдана. Тиймээс зөвхөн нам тойрсон хэдэн хүн, тэдний ах дүү, хамаатан садан, найз нөхдийг тойрон эргэлдэж буй Ардчилсан намын хайр ивээлийг хэрхэн сааруулах вэ? Хууль тогтоомжийг хэрэгждэггүй цаас болгон хувиргаж буй эрх баригчдын эрээгүй үйлдлийг яаж таслан зогсоох вэ? Орон нутгийн сонгуулийн босгон дээр олон хүн энэ тухай эргэцүүлэн тунгааж байна. Эрх баригчдын өөрсдийгөө тойруулан босгосон эрх мэдлийн зузаан хана хэрмийг яаж нураах вэ? Энэхүү хана хэрмэнд яаж салхи савир оруулах вэ? Шинэ агаараар яаж сэлбэх вэ? Энэ мэт түмэн асуулт өнөөдөр  сонгогч олныг тойрон эргэлдэж байна. Ингэж асуух нь ч зүй ёсных. Ийм буман асуултын тэмдгийг УИХ-ын сонгуулиас хойшхи энэхүү богинохон хугацаанд эрх баригчид бий болгожээ.
Хэдхэн хоногийн дараа Монгол орон даяар сонгууль болох гэж байна. Нутаг орныхоо удирдлагыг ард иргэд өөрсдөө сонгох учиртай. Аль нэг намын ивээлээр суга үсэрсэн хэн нэгнийг биш нутаг орноо гарын таван хуруу шигээ мэддэг, ард олноо гэсэн чинхүү сэтгэл, зүтгэлтэй тийм л хүнийг сонгох нийгмийн шаардлага  бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиас хойшхи улстөрийн амьдралд ноёлсон бараан саарал өнгийг өөрчлөх боломж сонгогчдод ирж байна. Улсын нийслэлд өвөл болгон тухалдаг утаа шиг л саарал төрх улстөрд ноёлоод байвал улс орны хөгжил, ард түмний амьдралд олигтой ахиц дэвшил гарахгүй нь тодорхой. Засгийн эрх барьсан даруйдаа эрх мэдлийн амтанд оодорч, аархаж байгаа эрх баригчдад орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхийг өгвөл ямар үр дагавар гарах бол? Хамгийн түрүүнд яам, агентлаг, тамгын газрын ажилтнуудаас эхэлсэн халаа сэлгээ орон нутагт жинхэнэ утгаараа нутагшина гэсэн үг. Тэд ард иргэдээ сонсохгүй, нийгмээ мэдрэхгүй. Орон нутгийн иргэдийн санаа бодлын эсрэг уур амьсгал нэлэнхүйдээ бий болно. Улстөрийн амьдралыг бүрхсэн саарал утаа энэ янзаараа үргэлжилбэл бүхнийг хүчээр, нударгаар шийдэх гэсэн эрх баригчдын хууль зөрчсөн, хуулийг үл тоомсорлосон эрээ цээрээгүй үйлдэл хэрээс хэтэрнэ. Төсөв хөтөлбөрийн мөнгийг хувийн бизнесээ цэцэглүүлэхэд зориулна. Ард түмний амьдралд наалдацгүй, хий хоосон уриа лоозогносон, үгээр наадсан цэцэрхэл газар авна. Хамгийн наад захын дүгнэлт бол энэ. Уг нь ард түмэн хоосон амлалтаар хоол олж идэхгүй шүү дээ. Ард олонд амьдралд нь тусгалаа олсон бодит зүйл, гарт баригдаж, нүдэнд харагдах юм л хэрэгтэй.
Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг бүхэлд нь өөрчлөх санаагаа ч эрх баригчид гүйцэлдэнэ гэдгээ ил тод мэдэгдэж байгаа. Ингэсэн тохиолдолд ажилгүй, орлогогүй монгол хүн л элбэгшиж, баян ядуугийн ялгаа урьд хожид байгаагүйгээр нэмэгдэнэ. Тэгэхээр хэлсэн үг, хийж буй ажлаас нь эерэг энерги ялгарахаа больсон эрх баригчдад хариуцлага тооцох боломж бол орон нутгийн сонгууль юм. Ардчилсан намын увайгүй бодлогын золиос болсон олон хүн өнөөдөр ажилгүй явна. Аав ээж, ах эгч, найз нөхөд, хамаатан садан, танилаас чинь хэн нэг нь эрх баригчдын үзэгний үзүүрээр амь амьдралаа алдсан бол энэ сонгуулиар тэдэнд хариу барих эрх нь сонгогч олны гарт буй. Эрх мэдлийн хүчээр иргэн Таны ажиллах орчин, амьжиргааны хэдийг чинь булаан дээрэмдсэн бол санал өгөх тэрхүү өдрийг хариуцлага нэхэх өдөр хэмээн ойлгох хэрэгтэй. Сонгуулийн туршлага, сонгогчдын сонголтоос үзэхэд Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуульд нэг нам дангаар ноёрхож явсан түүх үгүй. Монголчуудын хувьд ямагт тэнцвэртэй сонголт өгсөөр ирсэн. Энэ удаад ч тэрхүү сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэж байна. Тэгэхээр орон нутагт эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлж, хяналт бий болгох эрхийг сонгогч Та өвөртөлж байна. Эс тэгвээс хяналтгүй засаг яаж гаарч галзуурахыг эрх биш Та гадарлаж байгаа байлгүй. Гурван сарын дотор төрөл арилжсан мэт аашилж байгаа эрх баригчдад орон нутагт боломж олгохгүй байх нь өнөөгийн улстөрийн амьдралын хамгийн зөв гарц болж байна. Хэрвээ ардчилагчид орон нутагт бүхэлд нь эрх мэдэл, эзэрхийллээ тогтоовол тэд усан онгоцон дээр ямар ч хяналт, цагдалтгүй тансаглаж, харин ард олон завин дээр л өдөр хоногийг өнгөрөөх тийм л дүр зураг харагдаж байна. Гурван сарын дотор хуулийг гууль болгож байгаа хүмүүс дөрвөн жил улс орныг захирвал юу болох бол? Тиймээс сайн цаг ирнэ. Ирүүлэхийн төлөө сонгогч олон зүтгэнэ хэмээн найдаж байна. Эрх баригчдад өнгөрснөө тунгааж нүглээ наминчлах, “тоормоз” гишгэх боломж олгоцгооё, сонгогчид оо.
Н.Бүрэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.44.233)
    ман махн- луйварчидын хажууд улсаа гэх сэтгэлтэй чадвартай байгаа нь хийж байгаа ажлаас нь харагдаж байна. 22 жил монголын иргэд хот хөдөөгүй газраа дээрэмдүүлж гишгэх газаргүй цэвэр ус хөрсгүй болсон. азаар ан- засаг гарлаа даа. амжилт.
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ
    17 мин
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
    35 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв
    45 мин
  • Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь гангийн их эрсдэлтэй байна
    1 цаг 26 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    1 цаг 28 мин
  • “ИЛГЭЭЛТ-2100” Хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад суралцахаар боллоо
    1 цаг 47 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
    2 цаг 2 мин
  • Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна
    2 цаг 2 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13220 болжээ
    2 цаг 4 мин
  • Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэжээ
    2 цаг 19 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 25 мин
  • ӨНӨӨДӨР: УДБЭТ-ын тоглолтын 63 дахь улирлын нээлтийн талаар мэдээлнэ
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бага зэргийн бороо орно
    2 цаг 32 мин
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
    17 цаг 46 мин
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    17 цаг 50 мин
  • Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
    18 цаг 38 мин
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
    18 цаг 43 мин
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    19 цаг 25 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    19 цаг 41 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    20 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК