Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засаг зогсох эрхгүй "Зүрх"

2024-4-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Ⅱ байрт шалгарсан Ийгл телевизийн тоймч Г.Байгалийн нийтлэлийг хүргэж байна.


Төгрөг бол тусгаар тогтнолын жинхэнэ ялалт

Дэлхийн анхны цаасан мөнгийг бүтээж, хүн төрөлхтний эдийн засгийн түүхэнд бахдам мөрөө үлдээж, мандан бадарч явсан монголчууд үндэсний мөнгөн тэмдэг үгүй, өөрсдийн санхүүгийн систем үгүй болтлоо уруудан доройтсон үе бий.  Манж Чин улсын үе буюу 17-19 дүгээр зуун. Төв Азийн нүүдэлчин монголчууд дээр Манж гүрний сүүдэр зуун дамнан тусаж, Монгол Улс тусгаар тогтнол, үндэсний эдийн засгийн бие даасан байдлаа алдсан. Дотоодын санхүүгийн систем зах замбараагүй болж, эмх цэгцгүй энэ үеийг далимдуулан гаднын пүүсүүд, мөнгө хүүлэгчид манайд үүрээ зассанаар Монголын санхүүгийн систем бүхэлдээ гаднынхны гарт орсон юм.

Харин 1911 оноос харийн эрхшээлээс гарах монголчуудын тэмцэл эхэлж, 1921 онд Ардын хувьсгал ялснаар бид тусгаар тогтнолоо эргүүлэн олсон. Хамгийн гол нь монголчууд санхүү, эдийн засгийн хувьд бие дааж, тусгаар тогтнож байж, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн утгаараа биелнэ болно гэдгийг тухайн үеийн удирдагчид ойлгож байсан учраас үндэсний эдийн засгийг тусгаар тогтнуулахын төлөө зорьж эхэлсэн байдаг. 1924 онд Монгол Улс Орос улстай хамтран Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк буюу одоогийн Монгол банкийг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлж эхэлжээ.

Гэвч олон арван жил гадаадын мөнгөн тэмдэгтүүд ноёрхож байсан Монголд үндэсний валют нэвтрүүлэх амаргүй байв. Монгол төгрөг болон хятад янчаан хоёрын хооронд урт хугацааны ширүүн тэмцэл өрнөж, эцэст нь төгрөг ялжээ. Төгрөгийн энэ ялалт нь Монгол Улсад жинхэнэ тусгаар тогтнолыг, эдийн засгийн хамгийн үнэ цэнтэй ололтыг авчирсан юм. Үүнээс хойш Монгол Улсад үндэсний санхүү, эдийн засгийн систем хөгжих эхлэл тавигдаж, 1924-1990 он хүртэл мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэх, зээл олгох, гадаад валютын гүйлгээ хийх зэрэг ажлууд хийгдсэн байна. 

20 дугаар зууны Ардын хувьсгалын үр дүнд Монголын банкны системд хөгжлийн хөрс бий болж, тогтворжих үйл явц өрнөсөн. Харин 21 дүгээр зууны босгон дээр Ардчилсан хувьсал өрнөсөн нь банкны салбарт дахин өөрчлөлт дагуулав.  Монголчууд  чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгож, үүнийг дагаад Монголын банкны систем хоёр шатлалт тогтолцоонд шилжиж, төв банк болон арилжааны банк бий болов.

Энэ тогтолцооны шинэчлэл банкны салбарынхан тэр дундаа төв банк, арилжааны банкны аль алинд нь илүү үүрэг, илүү хариуцлага, илүү ачаа авчирсан юм. Эдийн засгийн шилжилтийн эхлэл цэгээс өнөөг хүртэл Монголын санхүүгийн салбарын хамгийн хүнд ачааг банкны системийнхэн нуруун дээрээ үүрсээр ирлээ. Хэдийгээр санхүүгийн салбарт даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг бусад оролцогч байгаа ч банкны салбарынхан өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт хамгийн жинтэй хувь нэмэр оруулсан юм.  

Банкгүй нэг өдрийг төсөөлөөд үз дээ

Банкгүйгээр бидний нэг өдрийн амьдралыг төсөөлөхөд бэрх болсон. Монгол Улсын хэмжээнд гурван хүн тутмын хоёр нь мобайл банк идэвхтэй хэрэглэдэг.  Гурван хүн тутмын нэг нь интернэт банкийг идэвхтэй ашиглаж байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, энэ салбарынхан бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, аливаа санхүүгийн харилцааны хөтөч болсон нь энэ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд банкны салбарынхан санхүүгийн зуучийн үүргийг гүйцэтгэхдээ хэзээд олон улсын үйлчилгээний чанарыг Монгол Улсад нутагшуулж, хүн төрөлхтний хамгийн дэвшилтэт инновац, технологиос хоцролгүй үйл ажиллагаандаа  нэвтрүүлж ирсэн. 

Улсын хэмжээнд нийт гүйлгээний 90 гаруй хувь нь карт, банкны аппликэйшн, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бол үлдсэн 10 хүрэхгүй хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна.

Өнөөдөр бид ухаалаг утсаа хэдхэн товшоод л, санхүүгийн гүйлгээг хийчихэж байгаа нь манай банкны салбарын үйлчилгээ ямар хялбар атлаа дэвшилтэт болсныг түвэггүй хэлээд өгнө. Үнэндээ, Монголын банк дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын түвшний үйлчилгээг Монголд үзүүлж буй цөөн хэдхэн салбарын нэг. Өөрөөр хэлбэл, Монголын банкны энэ системийг бүрдүүлж байгаа хэн бүхэн (төв банк, арилжааны банк) олон улстай мөр зэрэгцэн, үйлчилгээ үзүүлж буй. Ер нь арилжааны банкуудын үйлчилгээ чанартай, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хөрөнгө баталгаатай байлгахад төв банкны хяналт зохицуулалт, мэргэжлийн үйл ажиллагаа үүнд томоохон түлхэц үзүүлснийг хэлэх нь зүйтэй юм. 

Тогтвортой байдлын “манаач”

Монголын банкны систем бүхэлдээ төгрөгийн “манаач”-ийг үүргийг гүйцэтгэдэг.  Мэдээж хуульд заасны дагуу төв банк монгол төгрөгийн үнэ цэнийг хадгалахаар зорин ажилладаг. Гэхдээ төлбөрийн тэнцлийн алдагдал хүлээдэг,  орлогын суваг цөөн,  уул уурхай гэх ганц тулгууртай Монголын эдийн засагт мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах амаргүй сорилт хэвээр байна. Гэсэн ч Монголбанк төгрөгийн гадаад болон дотоод үнэ цэнийг хамгаалах үүргээ биелүүлсээр байна. Энэ оны хоёрдугаар сард төгрөгийн дотоод ханш болон инфляц сүүлийн 30 гаруй сарын доод цэгт хүрч буураад байгаа бол төгрөг доллар, юань зэрэг валютуудын эсрэг сүүлийн найман сар дараалан чангарч байна.

Үндэсний мөнгөн тэмдэгтийг удирдах, Монголын эдийн засагт мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, жолоодох гээд хүндхэн даалгаврууд Монголбанкинд ногддог. Төв банк эдгээр үүргээ биелүүлэхийн тулд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж байна. Зөвхөн төв банк гэлтгүй арилжааны банкууд, банкны систем бүхэлдээ Монголын санхүү, эдийн засгийг савлуулахгүй, тогтвортой байлгахын төлөө ажиллаж, эдийн засаг өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

             Эдийн засгийн “зүрх”

Үүнээс гадна банкны систем бүхэлдээ Монголын эдийн засгаар урсаж буй мөнгөний урсгалыг зохицуулдаг “зүрх”-ний үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв зүрх муу бол цусны эргэлт удааширч, худалдаа, эдийн засаг саарна.  Харин өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монголын эдийн засгийн “зүрх” зогсолтгүй бас эрчтэй ажиллажээ. Энэ хугацаанд Монгол Улсын гадаад худалдаа 813 дахин өссөн байна. 1924 оны үед гурван сая доллартой тэнцэж байсан гадаад худалдаа 2023 оны эцсийн байдлаар 24 тэрбум ам.долларыг давлаа. Гадаад худалдаа бол Монголын эдийн засгийн орлогын хамгийн том суваг. Энэ суваг тэлэхийн хэрээр Монголын эдийн засаг өсөж, иргэдийн амьдралд дээшилдэг. Тэгвэл мөнгөний урсгалыг тэтгэж, худалдааг нэмэгдүүлэн, Монголын эдийн засаг хөгжихөд банкны салбар ч үүргээ гүйцэтгэж байна.

Банкны систем нэг талаас үйлчилгээний байгууллага. Нөгөө талд энэ систем эдийн засаг тэр дундаа бизнесийн орчинд санхүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Манжийн дарлалаас хойш Монгол Улсад үндэсний банк санхүүгийн систем бий болсноор монголчуудыг хөгжил дэвших, хөрөнгөжих дэвших хөрсийг бий болгосон.  Зээл, хадгаламж гээд банкны бүх төрлийн үйлчилгээ монголчууд хөрөнгө чинээтэй, элбэг хангалуун амьдралд хөтөлсөн. Банкны систем баялаг бүтээгчдийг, бизнес эрхлэгчдийг, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хэн бүхнийг дэмждэг. Өнөөдөр Монгол Улсад банкнаас ангид үйл ажиллагаа явуулж нэг ч аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага байхгүй.

Монголын банкны салбарын нийт актив 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 47.7 их наяд төгрөг болж, Монголын эдийн засагтай дүйх хэмжээнд хүрээд байна. Эхлэл цэг нь тэртээ 100 жилийн өмнө тавигдаж, 30 гаруй жилийн өмнөөс илүү нээлттэйгээр хөгжих болсон өнөөдөр Монголын эдийн засгийн зогсох эрхгүй “зүрх” болоод байна.

Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр хослол, Монголын чөлөөт эдийн засгийн тогтолцоонд гар нийлэн хоршиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Техник технологийн дэвшлээрээ, хариуцлагатай, чанартай үйлчилгээ, ёс зүй, нээлттэй, ил тод байдал, ногоон хөгжил гээд улс орон төдийгүй тив дэлхийд өрнөж буй шинэчлэл, шилжилтийн бүрийн тэргүүнд эгнээнд Монголын банкны Монгол Улсад түүчээ болсоор ирсэн. 100 жилийн өмнө Монголын тусгаар тогтнолын бодит баталгаа болон үүсэж байсан Монголын банкны салбар орчин цагт Монгол Улсын хөгжил дэвшлийн түүчээ болсоор байна. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • CONSULT A LICENSED CRYPTO RECOVERY HACKER - ALPHA KEY (127.0.0.1)
    ALPHA KEY, A LICENSED CRYPTO RECOVERY HACKER, IS A GREAT REFERENCE It's been almost a year since I was scammed while investing in bitcoin with an online broker. I thought I would make 25% of every dollar I invested, so I told myself it was a profitable year for me. Little did I know, though, that I had been scammed out of all of my savings and left for dead. After reading a review of a recovery company that had helped other victims, I had no choice but to contact ALPHA KEY RECOVERY about my problems. At first, I didn't think it would be possible to get back every single coin, so I'm referring you all to ALPHA KEY RECOVERY if you have been scammed of any kind. Email: alphakey@consultant.com WhatsApp: +15714122170 Signal: +18622823879 Telegram: Alpha Key Recovery Website : https://dev-alpha-key.pantheonsite.io/
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    2 цаг 42 мин
  • Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2 цаг 45 мин
  • Ө.Шижир: Монгол Улс буруу дарга, буруу бодлогын гороор мөнгөгүй биш, мөнгөтэйн зовлонг эдэлж байна
    4 цаг 51 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл эхэллээ
    5 цаг 5 мин
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
    5 цаг 9 мин
  • Бондын зах зээлийн хямрал хиймэл оюуны салбарын хувьцаанд дарамт болж эхэллээ
    5 цаг 13 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг маргаашаас хийж эхэлнэ
    5 цаг 25 мин
  • Япон улс гадаадын иргэдэд тавих шаардлагаа чангатгаж эхэлжээ
    7 цаг 17 мин
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
    8 цаг 8 мин
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    8 цаг 29 мин
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
    9 цаг 21 мин
  • Кавай Леонардад цалингаас гадуур орлого олсон хэргээр 700 мянган ам.долларын торгууль хүлээв
    9 цаг 32 мин
  • The MongolZ баг 2026 оны төгсгөлд PGL Major Singapore тэмцээний аваргын төлөө өрсөлдөж чадах уу?
    9 цаг 41 мин
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
    10 цаг 11 мин
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
    10 цаг 36 мин
  • Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
    10 цаг 50 мин
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
    10 цаг 59 мин
  • АНУ-ын арми Ираны довтолгоог няцааснаар 18 сая баррель газрын тосыг хамгаалжээ
    11 цаг 0 мин
  • Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
    11 цаг 7 мин
  • Дорнодод орж ирсэн эвш болон гурван бамбаруушийг суурьшлын бүсээс гаргажээ
    11 цаг 18 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Д.Трампын Италид суугаа элчин сайд 450 сая ам.долларын супер дарвуулт онгоцоор Газар дундын тэнгисийг тойрон аялж байна
  • Балбад болсон аймшигт үерийн улмаас амиа алдсан хүний тоо 390 гаруйд хүрч, 1400 орчим хүн сураггүй байна
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК