зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна

2024-8-21
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг. Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж саналуудаа нэгтгэнэ.

-Харин нөгөө ажлын хэсэг нь...

-Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүс ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сан бүхий газар, цэвэр бохир усны шугам сүлжээ шинээр хийхээр төлөвлөсөн, зураг төсөл батлагдсан инженерийн дэд бүтэцтэй, төвлөрсөн шугам сүлжээтэй газарт цооног өрөмдөж худаг гаргахыг хориглох талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг. Бид үүнийг хялбарчлаад “Худаг” гээд байгаа. Ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол ундны усыг цэвэр байлгах, хамгаалах. Хэн нэг нь дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад байдгийг цэгцэлье гэж байгаа.

Мэргэжлийн байгууллагын өгч байгаа мэдээллээр Монгол Улсад 78 мянган худаг байдаг. Үүний гуравны нэг нь Улаанбаатар хотод байна. Нэг худгийг тойроод олон арван нүхэн жорлон байна. Ийм нөхцөлд тэр худаг, худгийн ус цэвэр байх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 350 мянган нүхэн жорлон бий.

Харин Усны газрын дарга Д.Батбаяр бол 680 мянган нүхэн жорлон байгаа гэдэг. Яагаад жорлонгийн тоо яриад байна вэ гэхээр ямар зайд яаж нөлөөлдөг гэдэг нь чухал. Судалгаагаар хөрсөн дээр ямар байгаагаас шалтгаалаад 6-250 метр радиуст гэдэсний савханцар тархаж байдаг. Тэгэхээр тэр олон мянган жорлон, тэр олон мянган худгийг бохирдуулж, эргээд энэ нь хүндээ халдвар тараах үндэс болоод байна. Хөрсний бохирдол, ундны ус ярьж л байгаа бол нүхэн жорлонгийн асуудал заавал ингэж давхар яригдах болчхоод байна. Худгаа тоолоод яг тоог нь гаргачихъя, бас нүхэн жорлонгийн нэгдсэн тоог гаргая. Нэг талдаа нүхэн жорлонг багасгах, байгальд ээлтэй технологиудаар шийдэх ажил нь явах байх. Нөгөө талдаа ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн.

-Худгийн тоог яаж гаргах вэ, ер нь цаашдаа худаг гаргах зөвшөөрлийг хориглоно гэж ойлгож болох уу?

-Хэрэглээг хянах, гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих. Гүний усыг зөвхөн өрхийн хэрэгцээнд, ундны зориулалтаар ашиглана гэдэг ч юм уу заалт оруулаад хэрэглэж байгаа хэн боловч тоолууртай байна гээд журамлаад өгвөл худгийн тоо гарчихна, бас хэрэглээг хянаад явчихна. Ажлын хэсэг дээр бол гүний худаг өрөмдөхийг хориглох тухай маш олон үндэслэлтэй саналуудыг мэргэжлийн хүмүүс гаргасан.

-Усны төлбөрийн асуудал ер нь яригдав уу? Манай улс бол хэрэглээний усандаа маш бага тариф тогтоосон улсын нэг шүү дээ.

-Манай улс усны дөрвөн төрлийн төлбөр л авдаг. Нэгдүгээрт, ус ашигласны төлбөр. Энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гуравдугаарт, ус хомсдуулсны төлбөр. Харамсалтай нь, 2012 оноос усны тухай хуульд байгаа энэ заалтыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байдаг юм билээ. Дөрөвдүгээрт, усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ бол бидний мэддэг төлбөр. Бид үүнийг хэрэглээний ус ашигласны төлбөр л гэж ярьдаг. Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг. Одоо төлөөд байгаа төлбөр бол Ус сувгийн газрын гаргадаг зардлыг л төлж байгаа. Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөлд ч манай улсын хэрэглээний усны үнэ тарифыг маш бага гээд тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг.

-Танаас тодруулга ярилцлага авч байгаа энэ үед нийслэлээс хөрсний усыг зориулалтын бусаар зайлуулж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна. Хөрсний усыг хууль бусаар зайлуулах, зөвшөөрөл авахгүй шавхах зэрэг ноцтой зөрчлүүд байх шиг байна?

-Усны газраас авсан мэдээллээр хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байгаа юм билээ. Энд нэг тоо баримт хэлье. Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан энэ 18 аж ахуйн нэгж 11 сая куб.метр усыг шавхан зайлуулж байгаа. Зөвшөөрөл аваад зайлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ бодоод үз дээ. Ус сувгийн удирдах газрын жилдээ нийлүүлдэг усны тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхаад зайлуулж байна. Зөвшөөрөлгүй хэд ч байгаа юм бүү мэд. Сүүлийн хэдэн хоногт гэхэд л нийслэл маш олон зөрчлийг илрүүлж, үүрэг өгөөд явж байна. Бид хүүхдийг шүдээ угаахдаа крантаа хаа, усаа хэмнэ гээд л байдаг. Бодит байдал дээр хэдхэн аж ахуйн нэгж ийм их хөрсний усыг шавхаж байна. Харамсалтай, хайран байгаа биз.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    8 цаг 6 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    8 цаг 39 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    8 цаг 50 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    8 цаг 52 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    8 цаг 59 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    9 цаг 54 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 6 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    10 цаг 42 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    11 цаг 4 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    11 цаг 17 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    11 цаг 50 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    12 цаг 15 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    13 цаг 18 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    13 цаг 39 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 6 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    14 цаг 32 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    14 цаг 38 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    14 цаг 45 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    14 цаг 48 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    15 цаг 15 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК