зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э:Гансүмбэрэл: Жижиг гэлтгүй бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, бусдад үргэлж тус, дэмтэй байхыг үлгэрлэдэг учраас албаараа бахархдаг

2024-8-21
0
ЖИРГЭХ

Өөдрөг хүнд зам нээгдэж, зорилготой хүн ажлын амтыг илүү ихээр мэдэрдэг. Өөрт өгсөн амлалт гэхээс илүү амь авардаг албаараа бахархдаг түүний итгэл, найдвар өдрөөс өдөрт олон хүнд амьдрал бэлэглэж байна. Харин түүнд чин сэтгэл, тусч занг алба маань үлгэрлэдэг гэнэ. Түүнийг энэ удаагийн Nematimes буландаа онцолж байна. Ахлах ахлагч Энхболдын Гансүмбэрэл нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагчаар үүрэг гүйцэтгэж байна.

-Хэнтий аймгийн Батноров суманд, төрж өссөн. Хоёр хүүхэдтэй айлын том нь. Аймгийн III арван жил, МСҮТ-ын сантехник гагнуурын ангид элсэн суралцаж төгссөн. Онцгой байдлын байгууллагад 2012 оноос хойш 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа 85 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 187 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Манай аймагт ой, хээрийн түймэр, үер, ус, авто осол, цасан болон шороон шуурганд төөрсөн, сураггүй болсон, мал, амьтны гоц халдварт өвчин гээд газар, нутгийн онцлог, хөгжлөө дагаад улсын хэмжээнд тохиолдож байгаа бүх дуудлагууд тохиолддог.

-Миний  анхны дуудлага хээрийн түймэр байсан. Тухайн үед нас залуу, туршлага дутуу учраас мэдээж айдас, түгшүүртэй. Юу юугүй л улаан гал бүрхээд ирсэн. Анх удаа харж байгаа надад бол сүрдмээр... Олон жил ажилласан туршлагатай ах нараасаа хээрийн түймэр хэрхэн унтраахыг сурч, буцаж явахдаа амаргүй ч бахархалтай алба юм гэж бодож, эх орныхоо нэгээхэн хэсгийг аварч хамгаалсандаа өөрөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Тэр цагаас албандаа дурлаж, улам ихээр бие, сэтгэлээ зориулна гэж өөртөө амлаж байлаа.

-Зундаа усны ослын дуудлага тасардаггүй. Бага насны хүүхэд усанд осолдчихлоо, эндчихлээ гэдэг мэдээлэл хамгийн хэцүү. Хэрлэн гол,  Аварга тосон, Гүрмийн нуур зэрэг аймгийнхаа томоохон гол нуурын эрэг дагуу 12 дахь жилдээ  усны эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд эндэх шахсан олон ч хүнийг аварсан. Харамсалтайгаар амиа алдсан олон ч хүний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч байлаа. Энэ зун цаг  наймдугаар сарын 19-ний байдлаар  манай аймагт усны ослоор хоёр хүн амь насаа алдсан.  Ард, иргэд минь “Хийлдэг гудас завь биш шүү” хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулаарай” гэж уриалмаар байна.

-Усан спортоор хичээллэх дуртай. Усанд тогтмол хичээллэснээр хүний бие уян хатан, тэвсвэр тэвчээртэй, амьсгал тайван, ухаан сэтгэлгээ цэгцтэй болдог. Нөгөө талаар миний ажил шүү дээ. Ажил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүрээнд ОБЕГ болон аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа сургалт, дадлагад тогтмол хамрагдана. Сурсан, мэдсэнээ шинээр томилогдсон дүү нартаа зааж сургана. Харилцан суралцана. Өвлийн улиралд Хөвсгөл нууранд 25 метрийн гүнд шумбаж байсан.  Хэрлэн гол, Гүрмийн нуур зундаа үерийн түвшинг 30-50 см давж үерлэнэ. Урсгал ширүүн, гүнзгий гээд онцлог ихтэй.

-Аврагч хүн тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, зарчимч, шударга, аливаа бэрхшээлийг даван туулах бие бялдар болон сэтгэл зүйн тэсвэр хатуужилттай байх хэрэгтэй.  Миний үнэт зүйл бол эх орон, хайртай гэр бүл, ажлын хамт олон минь.  Худлаа ярьж дүр эсгэж амьдрахгүй, эргэн тойрондоо тус дэмтэй байж, аливаад шударга байхыг л эрхэмлэдэг.

-Чөлөөт цагаараа загасчлах дуртай. Загасчлах нь хүнд маш их тайвшрал өгдөг. Анхаарал төвлөрч бясалгалын нөлөөнд орж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Ажлын ачаалал, амьдралын олон асуудлаас түр ч болов амсхийдэг. Манайх ам бүл зургуулаа. Хоёр охин, хоёр хүүтэй. Манай гэр бүлийн хүнийг С.Азжаргал гэдэг.  Физик- мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Хоёр том сургууль, хоёр бага цэцэрлэгт суралцаж байна.  

-Жижиг гэлтгүй бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, бусдад үргэлж тус, дэмтэй байхыг үлгэрлэдэг учраас албаараа бахархдаг. Хүний амь насыг аварч, түүнд итгэл, найдварыг бэлэглэдэг гэж бодохоор л өөрийн эрхгүй л огшоод байдаг юм. Онцгой байдлын алба маань ч хөгжиж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаад баяртай байдаг. Энэ дашрамд, Онцгой байдлын байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа удирдлага, ажилтан, алба хаагч, хамт олондоо болон тэднийхээ гэр бүлд эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    9 цаг 26 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    9 цаг 59 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    10 цаг 10 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    10 цаг 12 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    10 цаг 19 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    11 цаг 15 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 26 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    12 цаг 2 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    12 цаг 25 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    12 цаг 37 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    13 цаг 11 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    13 цаг 36 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    14 цаг 38 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    14 цаг 59 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    15 цаг 26 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    15 цаг 52 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    15 цаг 59 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    16 цаг 5 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    16 цаг 8 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    16 цаг 35 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК