Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МЭЕГ-ын дарга А.Нарантуяа "малын вакцин"-аар төрийн мөнгө халааслагчдын араас орсон уу?

2024-10-23
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдсон байдаг. Үүнээс  29.4 сая нь хонь, 24.6 сая нь ямаа буюу 54 сая бог малтай гэсэн үг. Тэгвэл энэ хэрээрээ малын гоц халдварт өвчин дэгдэх нь их агаад хорио цээрийн дэглэм тогтоохоос аргагүйд хүрдэг. Улсын хэмжээнд 2024 он гарсаар малын гоц халдварт өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ. 

Олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний нэг бол мялзан. Манай улс жил бүр мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг гадаадаас худалдан авдаг юм. Гэвч тус вакцин зарим даргын халаас руу урсдаг мөнгө болж, хууль бусаар хөлжигчдийн тоо нэмэгддэг байж болзошгүй. Малын мялзан өвчний эсрэг зарцуулах улсын төсвийн мөнгийг завшсан хэрэг илэрч, одоо ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Гэтэл...

ХЭРГИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД...

Эргэн сануулахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны наймдугаар сард Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга, профессор З.Батсүх нарыг баривчилсан байдаг. Гэвч дараа нь батлан даалтад гаргаж, гадуур шалгаж эхэлсэн. Улмаар "Д.Түмэндэмбэрэл ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ давуулан ашиглаж, яаралтай дамжуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2, 34.1.9 дэх заалтуудыг зөрчиж, БНЭУ-ын нэр бүхий компанитай 2018-2020 онуудад хэд хэдэн удаа гэрээ байгуулж, нийт 3.9 тэрбум төгрөг шилжүүлэн авсан. Харин З.Батсүх нь компани үүсгэн байгуулж, Энэтхэг улсын Хестэр бионсес лимитэд компанитай 2016 онд агентын гэрээ байгуулж, дээрх мөнгийг угааж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй" хэмээн хэргийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл эл хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, шүүхийн шатанд явж байгаа юм. 

МЭЕГ-ын дарга А.Нарантуяа "малын вакцин"-аар

төрийн мөнгө халааслагчдын араас орсон уу?

2024 оны 06 сарын 27-ны өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Энэтхэг улсын “Hester bioscience limited” компанийн Африк улс дахь салбар үйлдвэр болох “Hester bioscience africa limited” компаниас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авахаар гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлжээ. Энэ нь өдгөө ч шүүхийн шатанд яваа хэргийн эзэн МЭЕГ-ын дарга асан Д.Түмэндэмбэрэлийн тендерт шалгаруулж, вакцин авч байсан компани аж. 

Өмнө нь тухайн үйлдвэрээс Монгол улс 1 тун нь 0,093 ам.доллараар хэд хэдэн удаагийн худалдан авалтыг хийсэн. Гэтэл энэ удаа 1 тун нь 0,045 ам.доллар болон огцом хямдарч гэрээ байгуулж байгаа нь өмнөх хэргийг тодотгосон үйл явдал гэмээр. 

Энэ жилийн тендерт оролцсон гадаадын вакцины үйлдвэрүүд олон улсын цахим тендерийн баталгааг ирүүлээгүй байхад үнэлгээ хийж шалгаруулсан байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн асуудал гэж эх сурвалж үзэж байна. Аж ахуй эрхлэгч тендер илгээснээр оролцогч болох тул тендерийн баталгаагүй нь тендер нээхгүй байх үндэслэл болох ба оролцогч гэж үзэхгүй аж.

Тус компанийг төлөөлөх эрхтэй гэх Raj Kumar Gera нь Танзани улсын хуулиар төлөөлөх эрхтэй эсэх нотлох баримт байхгүй, паспортын хуулбар ирүүлээгүй нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 1 дүгээр бүлгийн 16.3.1-т гадаадын хуулийн этгээд бол “түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг” ирүүлнэ гэж заасан шаардлага хангахгүй байна.

Тухайн компани нь 825,000 ам.долларын үнэ санал болгосон нь тендер үнэлэх шатанд бусад компаниас өндөр үнэтэй байсан ч хууль зөрчин шалгаруулжээ.

Захиалагч тус вакциныг олон улсын AU-PANVAC, Cirad сертификаттай байна гэж гэрчилгээг хавсаргахыг шаардсан ч “Hester Biosciences Africe Limited” компани 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн QCR2633 дугаартай AU-PANVAC, Cirad байгууллагын 2021 оны 09 сарын 06-ны өдрийн “SANITARY Certificate” гэрчилгээ ирүүлсэн нь зөвхөн Танзани улсын компанид зориулан урьдаас ярьж тохиролцон тендерийн техникийн тодорхойлолтод оруулсан байхаар харагдаж буй аж.

Бусад төрлийн вакцины тендерт бол Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэгдсэн олон улсын лавлагаа лабораториор баталгажуулсан байх ёстой гэж заасан байгаа нь мялзан өвчний вакцины тендерт Танзани улсын компанид давуу байдал олгосон байхаар харагдаж байна. Мөн тендерийн материалд тус үйлдвэрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн баримт бичиг байхгүй байхад шалгаруулалт хийж, гэрээ байгуулах эрх олгож байж болзошгүй байна гэж эх сурвалж мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.81)
    Шударга төрийн албан хаагчдыг шантаажилдаг нэр бүхий нам бизнэс холбогдсон ганц нэг нөхдүүд л ийм асуудал сэвээд өөрсдийн санаархлаа хэрэгжүүлхээр. Улайрч байна даа.Салбарынхан ойлгоно доо
    2024 оны 10 сарын 24 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.68.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 10 сарын 23 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.68.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin (64.119.31.179)
    Todorhoi bolgooch ee. Maliin vactsine gej mungu hiideg arga bna. Mal yum yaridaggui gej unen ug yamdaa
    2024 оны 10 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    8 цаг 56 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    8 цаг 59 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    9 цаг 1 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    10 цаг 32 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    12 цаг 57 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    13 цаг 5 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    13 цаг 24 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    13 цаг 35 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    14 цаг 36 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    15 цаг 10 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    15 цаг 23 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    16 цаг 36 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    16 цаг 41 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Уржигдар 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Уржигдар 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК