
Энэ оны аравдугаар сарын эцэст бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.6
хувь, оны эхнээс 12.9 хувь, өмнөх оны мөн үеэс 15.0 хувь өсчээ.

Энэ оны аравдугаар сарын эцэст бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.6 хувь, оны эхнээс 12.9 хувь, өмнөх оны мөн үеэс 15.0 хувь өсчээ. Нийслэлийнхний хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувь, оны эхнээс 13.7 хувь, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарлаа хэмээн Монголбанкнаас мэдээллээ. Аравдугаар сард махны үнэ 6.8 хувь, хүнсний ногооны үнэ 7.2 хувиар буурсан бол согтууруулах ундаа, тамхины бүлгийн барааны үнэ 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 4.3 хувь, хувцас, бөс барааны бүлгийнх 1.8 хувь, тээврийн бүлгийнх 1.6 хувиар тус тус нэмэгджээ.