Боловсролын яам, Монголын багш нарын холбоо болон М банк хамтран багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагад ажиллаж буй багш нар хөнгөлөлт, урамшууллын тусгай карт эзэмших боломжтой болж байна.
Хөтөлбөр нь багш нарын нийгмийн хамгаалал, эдийн засгийн ачааллыг бууруулах, ажиллах нөхцөл боломжоор хангах зорилготойн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Одоогийн байдлаар М банк, CU сүлжээ дэлгүүр, UB cab, Sain electronics, SAIN motors, Монос, Номин холдинг, Юнител, BTF international, Monkh motors, 4-р Эмнэлэг /хувийн/, "Эрдэнэт хивс", "Эрдэнэт кашмер" болон “Мөрөөдөл” хүүхдийн зуслан зэрэг аж ахуйн нэгжүүд тус хөтөлбөрт нэгдэхээ илэрхийлээд байна.