
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх таван асуудлыг бүхэлд зарчмын хувьд дэмжиж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээ авах, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон нийслэлийн төрийн өмчит үйлдвэр байгууллагуудын ажлыг аажмаар хувьчлах, хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх, төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах, 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн параметр үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлт тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)