
Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол ч хэвээр үлдээсэн юм.
Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцох юм байна.
Б.Чимэг