
Ясир Арафатын амьдралын сүүлийн хоногууддаа хэрэглэж байсан эд зүйлийг түүний бэлбэсэн эхнэр “Аль-Жазира” телевизид өгсөн байсныг Швейцарын Лозанна хотын радиофизикийн хүрээлэнд шинжлүүлсээр полони бодис илэрчээ. Шүдний сойз, түлхүүрийн оосор, алчуур зэрэг зарим эд зүйлсээс нь хяналтын шинжилгээний дээжээс 10 дахин их цацрагт бодис илэрсэн хэмээн хүрээлэнгийн захирал мэдэгдсэн юм. Тиймээс Палестины эрх баригчдаас Ясир Арафатын цогцост шинжилгээ хийхийг олон нийт шаардсан. Үүний дагуу эрх баригчид тусгай комисс байгуулсан бөгөөд Швейцарын аль нэг лабораторид шинжлүүлэхээр болсон юм.
Б.Баяр