
Халуун
наранд чихэр, шоколад хайлдаг цаг 21-р зуунд ард хоцорсон бололтой.
Английн шоколадны компани Кадбури хайлдаггүй шоколад бүтээснийгээ олонд
зарласан талаар “Huffington post” мэдээллээ.

Халуун наранд чихэр, шоколад хайлдаг цаг 21-р зуунд ард хоцорсон бололтой. Английн шоколадны компани Кадбури хайлдаггүй шоколад бүтээснийгээ олонд зарласан талаар “Huffington post” мэдээллээ.
Энэ компаний үйлдвэрлэсэн шоколад Фаренхайтын 104 /Цельсийн 40/ градуст гурван өдөр хатуу хэлбэрээ алдахгүй тэсвэрлэх чадалтай аж.
Тус компани дулаан тэсвэртэй шоколадаа Энэтхэг, Бразиль мэтийн халуун орнуудад ихээр экспортлохоор төлөвлөсөн байна.
Ердийн шоколад Фаренхайтын 93.2 градус буюу Цельсийн 30 хэмд хайлдаг байна.
Д.Идэр