
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэд хяналт тавин ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед ОХУ-аас шатахуун өндөр үнэтэй ирж байгаа гэсэн тайлбартайгаар үнэ нь нэмэгдэж, зарим аймагт хомсдол үүсээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нефтийн үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа асуудлыг цэгцлэх болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал ШӨХТГ-ын хурлын зааланд 11 цагт болно.