
"Hannah
Montana"-ийн од Майли Сайрус өнгөрсөн даваа гарагт дүүгийн хамт Лос
Анжелесын амьтны дэлгүүрт өөрийн ноходдоо хоол, хэрэгсэл авахаар саатсан
байна. Гэтэл түүний анхаарлыг тус дэлгүүрт байсан бас нэгэн гөлөг
татжээ.

"Hannah Montana"-ийн од Майли Сайрус өнгөрсөн даваа гарагт дүүгийн хамт Лос Анжелесын амьтны дэлгүүрт өөрийн ноходдоо хоол, хэрэгсэл авахаар саатсан байна. Гэтэл түүний анхаарлыг тус дэлгүүрт байсан бас нэгэн гөлөг татжээ.

Амьтанд хайртай Майли Сайрус өхөөрдөм бор гөлгийг үнсэж, тэвэрч байхад дэлгүүрийн ажилтан энэ зургийг даржээ.
Сайрус болон түүний 12 настай дүү амьтны дэлгүүрээс бор гэлгийг худалдан авчээ. Орой нь алдарт од гөлөгнийхөө зургуудыг твиттертээ хйиж, миний хамгийн бяцхан гөлөг хэмээн тодотгосон байсан юм.
Майли Сайрусыг маш олон нохой худалдаж авсан хэмээн сайт бичжээ. Шинээр үрчилсэн бор гөлөг магадгүй түүний зургаа дахь нохой байх гэсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд тэрбээр таван бульдог нохойныхоо зургийг твиттертээ хийжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)