
Дээд шүүх түүний гомдлыг маргааш Улсын дээд шүүхэд 09.00 цагаас хэлэлцэхээр болсон билээ. Хуралд даргалагч шүүгчээр Х.Батсүрэн оролцох юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган, дөрвөн жилийн хорих ял оноосон.
Хурал нээлттэй болох хэдий ч танхим маш жижигхэн учир хэвлэлийнхэн багтахгүй байх магадлалтай юм байна. Учир нь түүний хуралд МАХН-ынхан, ар гэрийнхэн нь оролцох хүсэлт гаргаад байгаа аж.
Н.Энхбаяр шүүхээс хорих ял сонссон ч өдгөө Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (12)