
Өнөөдөр Шинжлэх ухааны 2012 оны шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслол болно. УДЭТ-т 13 цагт эхлэх уг арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцох юм. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногт зориулсан Шинжлэх ухаан технологийн инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн хаалт өнөөдөр уран зургийн галлерейд 10 цагт болно. Энэ үеэр мөн шилдэг бүтээл шалгаруулж шагнал гардуулах юм.