2012 оны 11-р сарын 30, Баасан гариг, 10:47

Сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов. Монгол Улс АОХН-ийг тэргүүний хувьд тус хөдөлгөөний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 7 дугаар бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байгааг дэд сайд Д.Ганхуягт мэдээлээд олон улсад нэр хүндтэй энэхүү бага хуралд Британийн ГХХН-ийн сайд В.Хэйг биечлэн оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлэв ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.