

Хэдийгээр эмнэлгийн магадлагаа албан ёсоор гарсан ч Р.Эрдэнэтөгс хорихын эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй тул хорих ангидаа эмнэлгийн тусламж авч чадалгүй байгаа юм байна.
Хэргийг тодруулбал, Энэ сарын 15-ны өглөө хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байжээ. Тэгээд өглөөний тоондоо гараад харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа Н.Лхагважав "Ажлын байрандаа байсангүй" хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Түүнийг хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө оруулан зодож байхад нь хорих 441 дүгээр ангийн төлөөлөгч хошууч н.Батбаатар салгасан байна. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)