
Зарим нутгаар цасны зузаан 20-50 см, шуурч хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ.

Зарим нутгаар цасны зузаан 20-50 см, шуурч хунгарласан газраа 60-130 см-т хүрчээ. Мөн долоон аймгийн 16 суманд мал бэлчээрээс өвс, тэжээл олж идэх боломжгүй болсон байна. Тодруулбал, Архангай аймгийн Жаргалант, Хашаат сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Халх-гол сум, Завхан аймгийн Нөмрөг сумдын зарим нутгаар өвөлжилт хүндрээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар цас их орж, шуургатай байгаагийн улмаас Увс аймгийн Наранбулаг сумын Алдар, Хужирт багийн 57 айл өрх, 37500 толгой мал, Хяргас сумын 60 гаруй айл өрх, 45 мянган толгой малыг нүүлгэн шилжүүлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn