Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан товлогдоод байсан.

Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан товлогдоод байсан. Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх байсан юм. Гэвч АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа АН-ын бүлэг завсарлага авч байгааг мэдэгдсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)