ХӨСҮТ-өөс улаанбурхан болон бусад халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Э.Анхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүүхдийн зуслан дээр вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг битгий аваач хэмээн уриалмаар байна. Мөн ЭЕШ-д оролцохдоо халдвар хамгааллын дэглэмийг барьж оролцоорой.
Улаанбурхан өвчний нийт тохиолдлын 77 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Есөн дүүрэгт тархалт өндөр явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор дүүргийн эмнэлгүүдийг идэвхжүүлэх ажил явагдаж байна. Маш хүнд гурван хүүхэд байна. Хөнгөн хүүхдүүдэд гэрээр зөвлөгөө өгч буцааж байгаа.
Өчигдөр Чингэлтэй дүүргээс менингетийн сэжигтэй тохиолдол батлагдсан. Дөрвөн настай хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна" гэв.
Д.Батчулуун