Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадам болоход тун ойртжээ. Энэ хооронд наадмын бэлтгэл ажил ид өрнөж, Төв цэнгэлдэх тойрсон бүтээн байгуулалт өрнөдөг.
Тэгвэл наадмын бэлтгэл ажлын хүрээнд 00 засвар, зарын самбар, ногоон байгууламж зэрэгт 350 сая орчим төгрөгийг зарцуулна.
Тодрбуулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс тус бүрчлэн тендер зарласан байна. 00 засварын ажилд 100 сая төгрөг төсөвлөсөн бол зарын самбарт 98 саяыг төсөвлөж, сагсны талбайн орчим ногоон байгууламжийг 148,469,000 төгрөгөөр хийлгэхээр тендерт тусгасан байна.
Түүнчлэн явган хүний зам болон сул шороотой хэсгийг бетоноор хучихад 134 сая орчим төгрөгийг зарцуулах юм байна. Улмаар 4-р агуулах засварын ажилд 47 сая, цэнгэлдэх дотор дээвэртэй тайзны шал хийхэд 35 сая төгрөгийг тус тус зарцуулах ажээ.
Сэтгэгдэл (1)