Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 5 дугаар хороо, Хүүхэд залуучуудын театр дагуух 1.6 км зам барих ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарсан. Тодруулбал, СХД-ийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт хийж, гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарч 2020 оны 7 дугаар сард гэрээ байгуулсан юм.
Мөн өнөөдрийг хүртэл газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй, трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байна.
Гэвч гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлсэн байна. Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болголоо. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцно гэдгийг НЗХГ-аас мэдээллээ.