Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/132 дугаар тушаал, шийдвэрээр Кино урлагийн зөвлөлийн гишүүний нөхөн сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Өмнөх сонгон шалгаруулалтаас сонгогдсон 7 гишүүнээс 1 гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөлөгдсөн тул энэ удаагийн сонгон шалгаруулалтыг чөлөөлөгдсөн гишүүний тухайн зөвлөлд томилогдсон мэргэжлийн чиглэлийн дагуу шаардлага хангасан нэр дэвшигчийг шалгаруулах бөгөөд холбогдох хууль журмын хүрээнд дараах удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Тус удирдамжид тусгагдсан баримт бичгийн бүрдлийг 2025.5.28-ны өдрөөс 2025.6.06-ны өдрийг хүртэл Amarsanaa@moc.gov.mn цахим хаягаар хүлээн авна. Шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-265636 дугаараас тодруулна уу.
Удирдамжтай танилцах холбоос: https://mocsty.gov.mn/news/0528zar