Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээллээ хийлээ.
Мэдээлэлд "Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Өчигдөр өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болж нэмэгдлээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан" гэв.