Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох асуудал үе үеийн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудын зайлшгүй шийдэх асуудлын нэг байсаар ирсэн ч нэг айлын инженерийн дэд бүтцэд холбогдох төсөв өндөр гардаг нь аливаа шийдлийг гацаах үндэс болж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гэр хорооллын инженерийн дэд бүтэцийн шийдэл нэг айлд 130-250 гаруй сая төгрөгийн зардал гарч байна гэсэн судалгааг Дэлхийн банкны экспертүүд гаргаж танилцуулсан. ХББОСЯ дээр ирж байгаа гэр хорооллын инженерийн зураг төслийн ажлуудын төсөвт өртөгт тооцоолол хийхэд нэг айлд 130-140 сая төгрөгийн зардал гарч байна. Иймээс бүтээн байгуулалтын улирал ирж байгаатай холбогдуулан утаа, агаар, хөрс, усны бохирдолыг бууруулах чиглэлээр иргэдийн бүлгийн оролцоонд суурилсан, инженерийн хангамж, гэр хорооллын 10 айлын бие даасан инженерийн шугам сүлжээний ажлыг ХББОСЯ-ны захиалгаар Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгээд байна.
С.ТӨМӨРХҮҮ ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ТНБД-ЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ
Тэрбээр "Хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулж, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Тэгвэл иргэд өөрсдөө санаачлага гаргаж, санал нэгдэн хөршийн холбоон дээрээ үндэслэн дэд бүтэцээ хямд өртөгөөр төлөвлөж, яндангүй, нүхэн жорлонгүй, өөрийн эзэмшлийн газраа тохитой амьдрах боломж нь бүрдлээХот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хэрэгжүүлсэн “10 айлыг дэд бүтэц”-д холбох загвар төсөл нь гэр хорооллыг үе шаттай, оновчтой байдлаар шинэчлэх хамгийн бодитой, өртөг багатай, хүртээмжтэй шийдэл юм.Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэр хорооллын бүсэд, дэд бүтэц хүрэх боломжтой өрхийн газрыг дахин төлөвлөх бүрэн боломжтой бөгөөд иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд дэд бүтэц болон бодлогын түвшинд анхааран ажиллаж болох сайн жишээний нэг нь эдгээр 10 айлын загвар төсөл" гэв.
СБД-ИЙН 8-Р ХОРООНЫ ИРГЭД...
Цэвэр ус, халаалт бохир гэсэн 3 шугамыг айл бүрт оруулж өгсөн бөгөөд халаалтаа газ, цахилгаан, болон өөр төрлийн түлшээр халааж болох давуу талтай. 10 айлын дунд нэг зуухтай байх бөгөөд Монгол Улсын одоо мөрдөж байгаа стандартын шаардлагаас 30-40% үзүүлэлт сайтай, түлш 100% шатахаас гадна агаарт хаягдаж байгаа утааны хийн үзүүлэлт мөн 40% бага байх судалгаа гарсан.