Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

2025-5-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” хэмээн заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 65 гишүүн дэмжиж, баталлаа. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 67 гишүүн дэмжиж батлав. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулав.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж, зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг  онцлов.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон. Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн ажиллуулах, ангиллыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ.

Төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын урилгаар хүүхдүүдийн төлөөлөл Төрийн ордонд зочилж, парламентын хуралдааны танхимд ирсэн байгааг Д.Амарбаясгалан дарга танилцуулаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Манай парламентын хувьд хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо, эрхийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулсан нь ажиллаж байгааг зочин хүүхдүүдэдээ дуулгахад таатай байна. Та бүхний оролцоо, дуу хоолой маш чухал байдаг. Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоох ирээдүй, эзэд болох хүүхдүүд Та бүхэндээ болон Монгол Улсын нийт хүүхэд багачуудадаа баярын мэнд дэвшүүлж, эрдэм номдоо шамддаг, хөгжил дэвшилд тэмүүлдэг, эх оронч, бүтээлч, ёс суртахуунтай иргэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Монголын бүх хүүхэд багачууд, эцэг, эхчүүдэдээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг Монгол Улсын Их Хурал, нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе” гэлээ.

Үргэлжлүүлэн төслийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухаар өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан гишүүдийн нэрсийн дарааллын дагуу асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй, тухайн орон нутагтаа амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаа бүрэн судлалгүйгээр төслийг боловсруулсан гэв. Тухайлбал, төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан 3 ангилна гэсэн атлаа ангилал бүр нь ямар ялгаатай, онцлогтой талаарх ямар ч томьёолол байхгүй, хэрхэн ангилах талаар ойлгомжгүй байдал үүсгэхээр байгааг тэмдэглэн хэлсэн. Мөн дээрх ангиллын дагуу нөлөөллийн үнэлгээ, ерөнхий үнэлгээний талаар нарийвчилан тусгасан хэдий ч дутуу, менежментийн төлөвлөгөөгөөний талаар орхигдуулсныг санууллаа. Энэ нь холбогдох аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа төлөвлөх боломжгүй нөхцөл рүү орох эрсдэлтэйг хэлсэн. Түүнчлэн орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд тухайн орон нутгийн иргэд болон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хоорондын зөрчлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж буй хуулийн төсөлд тодорхой тусгаагүй байгааг шүүмжилсэн.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнээс гадна нийгмийн болоод соёлын нөлөөллийн үнэлгээг хийх талаар салбарын яам ямар бодлого хэрэгжүүлдэг талаар тодрууллаа. С.Одонтуяа сайд хариулахдаа “Шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ л хийдэг байсан. Төсөл нь тухайн газар нутгийн амьтан, ургамал, хүрээлэн буй орчиндоо ямар нөлөө үзүүлэх талаар үнэлдэг байснаас иргэдэд хэрхэн нөлөөлөх тухай хөнддөггүй байсан. Тэгэхээр байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгасан. Мөн үнэлгээний журам, ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар тусгасан байгаа. Ингэснээрээ бид олон улсын стандартад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ. Үүний зэрэгцээг хуульд томьёолсон “төсөл хэрэгжүүлэгч” гэдэг ангилалд үсчин, барилгын материалын дэлгүүр, эмийн сан, уул уурхайн компани бүгд багтаад, ижил шаардлага хангах болдгийн нэг нь 152 хоногт багтаж үнэлгээ хийлгэх болдог. Иймээс хуулийн төсөлд үүний ялгааг гаргах зорилгоор 3 ангилж, холбогдох шаардлагыг ялгаатайгаар тусгасан гэв.

Орон нутагт аливаа төрлийн үйл ажиллагааг шинээр эхлүүлэх, эсвэл явж байсан үйл ажиллагааг өргөжүүлэх, өөрчлөхдөө тухайн орон нутгийн иргэдээс асуудаггүйгээс нөлөөлөлд өртөж буй иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлдэг болохыг Л.Мөнхбаясгалан гишүүн тэмдэглэж, байр суурь илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа хэдий ч төсөл дэх “Засаг дарга 10 хоногт хариу өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцно” хэмээн тусгаж буйг өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Рэгдэл, Б.Уянга, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан Д.Ганмаа гишүүн үг хэллээ. Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур учраас холбогдох хууль тогтоомжоо олон улсын стандартад нийцүүлэх нь чухал хэмээгээд “Тухайн газар нутагт хэрэгжүүлэх төсөл нь бүс нутгийн иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар үнэлгээг аль хэсэгт хамааруулах нь тодорхойгүй, ажлын хэсгээс “журмаараа зохицуулна” гэдэг хариулт өгсөн. Гэтэл холбогдох журмууд нь хангалтгүй байгаа. Мөн манай улсын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь олон улсын стандарттай зөрдөг. Үүнийгээ журмаар зохицуулахаар төлөвлөсөн байдаг” гэлээ. Монгол Улсын Их Хурлаас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэхээр, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хуульчилж хүн төвтэй бодлого хэрэгжүүлж ажиллах бодлого баримталж байгаа гэдгийг Д.Ганмаа гишүүн онцлоод холбогдох зохицуулалтаа олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр хуулийн төсөлдөө тусгах санал гаргасан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг баримтлан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулна хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа зарлав. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    3 цаг 33 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    7 цаг 26 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    8 цаг 48 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    9 цаг 20 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    10 цаг 44 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    10 цаг 45 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    10 цаг 53 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    10 цаг 57 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    13 цаг 37 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    14 цаг 7 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    14 цаг 22 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    14 цаг 28 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    14 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 8 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    15 цаг 31 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    15 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    15 цаг 42 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    15 цаг 45 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    16 цаг 6 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК