УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Багийн иргэд уул уурхайн лиценз авахад ямар нэг нөлөөгүй болсон. Өвөг дээдсээсээ амьдарч ирсэн нутаг дээр мал маллаад амьдрах тэр боломжийг хааж хаясан. Багийн иргэдийн эрхэнд долоон удаагийн хуулийн өөрчлөлтөөр өнгөрсөн хугацаанд нийтдээ 20 гаруй эрхийг нь байхгүй болгосон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)