Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн амьд донороос хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс заслын реципиент нь 13 настай бөгөөд ээж нь хүүхдэдээ бөөрний донор болжээ.
УНТЭ анх 2006 оноос хүүхдэд Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн.
Өмнөх 14 мэс засал УНТЭ дээр хийгдэж байсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-д хийгдсэн анхны мэс засал амжилттай боллоо.
Ингэснээр Монгол Улсад 410 дахь, хүүхдэд 15 дахь, ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд амьд донороос бөөр шилжүүлэн суулгасан мэс засал болж байна.
Сэтгэгдэл (1)