МҮБХ-ноос энэ сарын 30,31-ний зохион байгуулахаар төлөвлөсөн "Нийслэлийн аварга баг шалгаруулах 3vs3 багийн барилдаан"-ы товыг өөрчилжээ. Учир нь зарим дэвжээдээс ирүүлсэн хүсэлт болон Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн чансааны оноо олгох дэлхийн цуврал тэмцээн давхцаж буйг харгалзан үзсэн байна. Улмаар барилдааны товыг хойшлуулж, 2025 оны 06-р сарын 8, 14-ний өдрүүдэд 14:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.