Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13+15 хэм, өдөртөө +26+28 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор, үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10+12 хэм, өдөртөө +25+27 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6+8 хэм, өдөртөө +23+25 хэмс дулаан байна.
Наймдугаар сарын 02-4-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5+10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18+23 хэм, бусад нутгаар +10+15 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +20+25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30+35 хэм, бусад нутгаар +24+29 хэм дулаан байна.