Чингисийн өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, засвар, шинэчлэлтийн ажил хийж байна. Тус замыг 8 дугаар сарын 2-ны 06:00 цагт нээх аж. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.