Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлш нь Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох мэргэжлийн байгууллагаас олголоо.
Хагас коксон шахмал түлшний “Тохирлын гэрчилгээ” гэдэг нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй юм.
Энэхүү гэрчилгээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог юм.