
Монголын хүүхдийн ордны дэргэдэх “Үгийн урлаг” клуб энэ оны гуравдугаар сарын 15-наас хүүхэд, багачуудад зориулан үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлсэн. Энэхүү сургалт нь хүүхдүүдийн унших, бичих, сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болон үгийн баялаг, найруулгын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Сургалтад хамрагдсанаар,
-
Шүлэг найраглалтай танилцан, уран унших ур чадвар эзэмших
-
Зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцах
-
Утга зохиол дээр дүн шинжилгээ хийж, шүүмж бичих
-
Зөв найруулгын арга барилд суралцах
-
Шүлэг, өгүүллэг, эссэ, илтгэл бичих
-
Ном зохиол уншин, номын тэмдэглэл хөтлөх зэрэг олон талын ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
Сургалт долоо хоног бүрийн Бямба гарагт 10:00-13:00 цагт Монголын хүүхдийн ордонд үнэ төлбөргүй явагдаж байна. Одоогоор МХО-ны төв болон салбар дугуйлангийн дунд, ахлах ангийн сурагчид тус клубт хамрагдан суралцаж буй. Унших, бичих, сэтгэн бодох, үгийн сангаа баяжуулах, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх хүсэлтэй хүүхэд бүрт тус сургалт нээлттэй юм.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН



















































