Баян-Өлгий аймагт гэр бүлээрээ амиа хорлохыг завдаж, нэг нь золгүй
байдлаар нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, тус
аймгийн харьяат 29 настай эмэгтэй Д уксус ууж, нөхөр нь болох 38 настай А
аккумляторын шингэн уусан байна. Үүний улмаас Д амиа амиа алдаж, А
эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Баян-Өлгий аймагт гэр бүлээрээ амиа хорлохыг завдаж, нэг нь золгүй байдлаар нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, тус аймгийн харьяат 29 настай эмэгтэй Д уксус ууж, нөхөр нь болох 38 настай А аккумляторын шингэн уусан байна. Үүний улмаас Д амиа амиа алдаж, А эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Одоогоор хэрэг юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух 36 настай Э, Дорноговь аймгийн Сайншанд сумын оршин суух 60 настай эрэгтэй Б, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй Б, Говь-Алтай аймгийн харьяат 27 настай эрэгтэй А нар амиа хорлосон байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)