
-"Шударга ёс" эвсэл Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана гээд байгаа?
-Тийм. Удирдах зөвлөлийн хурлаар МАХН-ын Удирдах товчооны хурлаар хэлэлцэж шийдсэн Засгийн газраас гарах тухай асуудлыг хэлэлцэх байх.
-Бондын тухайд?
-Эхний ээлжинд дэлгэрэнгүй мэдээлэл авч байна. Бондын хүү төлөгдөөд явж байна. Техник эдийн засгийн үндэслэл бүхий ямар төсөл хөтөлбөрийг манай яам хэрэгжүүлэх үү гэдэгт анхаарал хандуулж байгаа. Төслийг хэрэгжүүлэх ямар гадаад дотоодын компани байна. Төслийг ямар шат дарааллаар шалгаруулах вэ гэх мэтчилэн мэдээллийг бүлгийн хурлын үеэр сонслоо. Бүлгийн хурал дээр сонсгосон мэдээллээр бол Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөл ажиллах юм байна. Төсөл хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамд төвлөрүүлнэ. Тэндээс ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг бодлогын зөвлөл рүү оруулаад дэмжвэл түүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулна. Дараа нь УИХ-д танилцуулгаар хүргүүлэх юм. Бүлэг бүх зүйлийг сонсоод орхихгүй. Хоног тутамд хүү тооцоогдож байгаа учраас УИХ Засгийн газрыг бүрдүүлж байгаагын хувьд хариуцлагатай бодит шүүмжлэлийг өрнүүлэх, дэмжих байр сууринаас ажиллах ёстой гэж манай гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)