
Мөн УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн ахлагч Н.Энхболд “Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-ны үеэр зохион байгуулахаар тусгасныг МАН-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар нэг аймаг, орон нутагт зургаан мянга орчим санал зөрсөн. Автомат машинаар тоолох асуудлын давуу талыг бид өнгөрсөн хоёр ч сонгуулиас анзаарсангүй. Тиймээс энэ удаад сонгуулийн саналыг гараар тоолох нь зүйтэй. Д.Арвин гишүүн намаасаа гарах, Ардчилсан намд элсэх талаар ярьсан зүйл байхгүй. Өөрөө ч энэ талаар мэдэгдээгүй, намаас гарах талаар мэдэгдээгүй. Гадуур яригдаж байгаа шиг Д.Арвин намаасаа гарч, АН-д элсэх гэж байгаа зүйл байхгүйг албан ёсоор хэлье, тийм зүйл болохгүй” гэв.
Б.Золбоо
Сэтгэгдэл (6)