
Монгол улсын Эрүүгийн тухай хуулийн зарим заалтанд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа билээ. Тэгвэл маргааш Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Монгол хүний үнэлэмж ба нөхөн олговор-Эрүүгийн хууль” сэдэвтэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг тус хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д болох бөгөөд хуульчид болон хууль зүйн салбарын оюутнууд оролцох юм.